МХБХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2017-01-16  

Монголын Хөлбөмбөгийн Холбооны гүйцэтгэх хорооны 2017 оны анхны хурал 2017 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр холбооны байранд боллоо. 

Тус хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ө.Шижир, гүйцэтгэх хорооны гишүүд болох Б.Батзаяа, Б.Батсайхан, М.Болд, Б.Болдбаатар, Д.Даваасамбуу, Б.Гансүх, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар оролцож, хурлын ирц 90%-тай явагдлаа. 

Уг хурлаар МХБХ-ны “Ээлжит VI их хурал”-ыг 2017 оны 03 сарын 17-ны баасан гарагт 13:00 цагт хийхээр товлолоо. Тус хурлаар яригдаж шийдэгдсэн гол асуудлуудын нэг нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаил Вайссыг ажиллуулах болсон явдал байлаа. Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах юм. 

Ханс Михаил Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro)дасгалжуулагч юм. Тэрбээр өмнө нь Филиппин (FIFA Ranking 122 )улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын (Rwanda - FIFA ranking 93) шигшээ багийн ахлах дасгалжуулагч (Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багын ахлах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Дасгалжуулагчын замналдаа гаргасан хамгийн том амжилт нь 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын шигшээ багийг дасгалжуулан 2013 онд 127-т аваачсан явдал юм.

Мөн МХБХ-ны Эрх зүйн байгууллагууд болох Сахилгын хороо, Ёс зүйн хороон дүрмүүдийг тус тус хэлэлцэн баталлаа. Тэгснээр Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо болон Ёс зүйн хорооны дүрмийн жишигт нийцсэн дүрэмтэй боллоо.

 

 

Эх сурвалж: www.facebook.com/pg/MongolianFootballFederation

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?