Эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, түүний гарц шийдлийг олдог Давосын уулзалтыг Монголчууд алгасалгүй оролцож буй. Асуудлыг шийдэхэд, гарцыг олоход нөлөө үзүүлэх хэмжээний оролцоо нөлөөгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс салхи, агаараар нь ч болов амьсгалах нь чухал улсын нэгэнд манайх ордог. Гол асуудлыг хэлэлцэх үеэр оролцоогүй учир, урлагийн баг аваачиж, тоглолт зохиох гэж нүсэр ажил, их хөрөнгө зарж байсныг гаднын сэтгүүлчид дурдсан байдаг. Тэгвэл энэ удаа, шүүмж нөлөөлсөн үү, хямрал хатгасан уу, манай ерөнхийлөгч соёл урлагийн баг авч явсангүй.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ