Ж.БАТЗАНДАН БАГИЙНХАА НӨХДИЙГ “ХӨЛДӨЖ ҮХ” ГЭЭД ХАЯАД ЯВЖЭЭ

2017-01-16  

Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ж.Батзандан Говь-Алтай аймгаас Завхан аймаг руу явж байх замд нь түүний машины хоёр дугуй ташраараа хагарчээ. Азаар тэдний машин унаж өнхөрсөнгүй. Угаас машинд ганцхан запас дугуй байдаг учраас ахин нэг дугуй хаанаас олох вэ гэж багийнхан шуугилдаж байх зуур Ж.Батзандан гишүүн өөрөө замын унаанд суучаад дугуйгаа хурдан янзлаад хойноос хүрээд ирээрэй гээд яваад өгчээ. Идэр есийн хүйтэн тачигнаж байхад түүний багийнхан харанхуй талд цасан шуурганд үлдэж хоцорчээ. Ойрхон сумын төв бараадаж дугуйгаа арай хийн янзлуулаад өглөөний 7 цагт ирсэн багийнхнаа хараад Ж.Батзандан баярлахын оронд “яасан уддаг юм бэ” гэж зэмлэж орхижээ. Ж.Батзандан түрүүлж Завханд ирчээд багийнхандаа тусламж явуулсангүй. Өөрөө тэнд хоол унд эргүүлж, шөнөжин шоудаад хөгжилдөж байсан гэдэг.  Өөрийнх нь төлөө амь нэгтэйгээр зүтгэж яваа багийнхандаа ийм “өөдгүй” зан гаргаж байгаа тэр хүн үндэсний хэмжээний нам удирдаж, улс орноо хөгжүүлж чадах уу. Тэр бол зөвхөн өөрийгөө боддог амин хувиа хичээсэн хүн гэдгээ энэ удаад багийнхандаа баталж харууллаа.

Ж.Батзандан анх Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж улс төр, компани, ард түмэн  гурвын  дунд “шантаач” хийж мөнгө олж байх цаг үед иргэд түүн шиг попуудыг “баатар” хэмээн өргөмжилдөг байсан. Тэрбээр уул уурхай ярьж бусдаас мөнгө авч амаа хамхидаг “мода”  дэлгэрүүлж  түүгээрээ ч нилээд баяжиж Иргэний хөдөлгөөний намыг байгуулж мөнгө өгсөн нэгнийх нь төлөө “ая дуугаа өргөдөг” байсан. Ж.Батзандан  өөрт нь  итгэж, өөрийг нь дагасан залуусын итгэл сэтгэлийг хөсөрдүүлж амиа бодож, эрх мэдлийн төлөө Ардчилсан намд орсон. Тэрбээр Ардчилсан намаас онцолж МҮДН фракцыг сонгосон юм. Гэвч тэндээс удалгүй гарч Шонхорт орсон. Удалгүй дахин гарч Алтан гадас хэмээх бүлэглэлд харьяалагдах болсон. Түүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл гэж огт байхгүй. Тэр зөвхөн эрх мэдэл, мөнгө хөрөнгөний төлөө өөрийгөө хэнд ч худалдаж чаддаг туйлбаргүй хүн гэдгийг ард түмэн хангалттай харж байгаа.  

Учир мэдэх хүмүүс түүнийг намын дарга болох гэж биш Н.Алтанхуягт тусалж Лу.Гантөмөр, С.Эрдэнэ нарын саналаас хуваалцах гэж нэр дэвшиж байгаа хэмээх бор шувууг аль хэдийнээ нисгээд эхэлсэн. Нээрээ ч Н.Алтанхуяг өөрийн фракцаасаа өөрийнхөө саналыг хуваалцахаар  Ж.Батзанданг өрсөлдүүлэх хүн мөн гэж үү. Зүгээр л Ж.Батзанданд мөнгө төлж дуртай дуугаа захиалж байгаа хэрэг. Ханилж яваад нөхрөө, Хатирч яваад морио гэж өөрийнхөө төлөө зүтгэж яваа багын нөхдөө авраагүй эр хүн. Өнөөдрийн хүнд байдлаас Ардчилсан намыг аварна гэж үү. Түүнд зөвхөн өөрт нь хэрэгтэй нэр хүнд, мөнгө, албан тушаал л хэрэгтэй. 

Зааланд цугларсан намын гишүүдийн уур амьсгалыг эвдэж, намынхаа тухай муу муухай үг хэлж яваа Ж.Батзандан бол Н.Алтанхуягийн захиалгаар намаа муухай харагдуулж  яваа гэдгийг намын гишүүд харж мэдэрч, сонсож байна. Ардчилсан намын даргыг сонгох энэ хариуцлагатай цаг үед Ж.Батзандан мэтийн хүн чанаргүй, улс төрчид утсан хүүхэлдэйн ажлаа бага хийж 27 жилийн түүхтэй намыг минь  тайван орхиосой  гэж намын гишүүд ярилцах болж. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ч.Туяа\Хэнтий\:Яг л ийм л хүндээ. Иргэний хөдөлгөөнд байхдаа Элбэгдоржийг 2006 онд ЕС-аас нь унагаахгүй гээд мөнгө авч тэмцсэнийг нь Арвин илчилж байсан түүх бий 2017-01-16
Дүвчин:Би лав энэ хүнд итгэхгүй байгаа. Чадамжгүй хүн 2017-01-16
Багш Батжав:Энэ нийтлэлийг уншлаа. Өмнө бас энэ хүний талаар сонсож байсан. Сая хөдөө явж байхдаа хэсэг нөхдөө машинтай замд орхиод явсан байна лээ. гэж хүнээс сонссон үнэн л юм байж. Залуу хүн хүн чанараа гээж болохгүй шүү. Ёстой муухай байна даа 2017-01-16
ЭР ХҮН:УДАХГҮЙ ТА БИД НАР АН-ЫГ, МОНГОЛЫГ ӨӨРЧЛӨХ, ХҮН ХЭН БЭ ГЭДГИЙГ 29-НД ХАРАХ БОЛНОО. 2017-01-16
зочин:Баруун зүгт Алтанхуяг хөлдөж үхлээ юу хөгийн гар Батзандан илүү Аагий шиг хөгийн зан гаргахүй. Сайханбилэгийг бүхнийг үргэлжлүүлээд аваад яв гэж тахимаа өгчөөд дараа нь яаж хөгтөж байлаа. Ичих нүүргүй дөрвөд 2017-01-17
Ganaa:Batzandang demjdeg shuu. Zaluu hun zorigtoi nuurendeeree shudarga shuud l helchdeg Altanhuyag bol hudlaa hudlaa huuhen shig nohor. Gantomor bol arai zooldono. Erdenebat ch hulhi 2017-01-17
neg tereg:AN-iin darga hench bolson gesen MAN-aas yalgarahgui neg teregnii 2 dugui 2017-01-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?