ВИЗ ОЛГОХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

2017-01-16  

Гадаадын иргэн харьяатын газар 2015 онд 26189 иргэнд виз олгосон бол 2016 онд 21251 болон буурчээ. Мөн оршин суух зөвшөөрөл ч буурсан үзүүлэлт гарсан байна. 2015 онд 20505 иргэн оршин суух зөвшөөрөл олгосон бол өнгөрсөн онд 14929 иргэнд Монголд амьдрах эрх өгчээ.

Тус газар 2015 онд 32 улсын 666 иргэнийг албадан гаргажээ. Харин 2016 онд энэ үзүүлэлт буурч, 27 улсын 450 иргэнийг эх орноосоо гаргасан байна. Тэдний 275 нь БНХАУ-ын иргэд байжээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас виз олгох, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна. Уг ажлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхлэх бөгөөд гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын бүрдлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж бүхий төрийн байгууллагуудын хооронд холбосон дэд бүтэц, системийг бий болгох тооцоо судалгааг хийх юм.

Мөн олон улсын эрэн сурвалжилж буй иргэний мэдээллийн бүртгэлийн систем болох Интерполын мэдээллийн системийг ISM системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна.

Визний зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ. Зорчигчийг ирэхээс  нь өмнө шалгадаг APP системд холбогдоно.

Архивын цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 онд ЦАХИМ ИММИГРЭЙШН зорилтыг дэвшүүлж байна. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?