Нүүр   /  

ДОРНОД АЙМГААС НИЙСЛЭЛ РҮҮ ШИЛЖИГСЭД 9,6 ХУВИАР БУУРЧЭЭ

2017-01-17  

Сумд руу чиглэсэн хөгжлийн бодлого дутагдаж байна

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгаас Улаанбаатар хот руу шилжин явах хөдөлгөөн тасралтгүй өсч байсан бол өнгөрсөн 2016 онд 9,6 хувиар буурчээ. Харин хөдөө сумдаас аймгийн төврүү шилжин ирэгсэд 1,8 хувиар өссөн байна.

Сүүлийн 12 жилийн хугацаанд орон нутгаас Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн хийлгэх иргэдийн тоо 30 мянгаас буухгүй болсон. Хотыг зорьж байгаа шалтгаан нь хөдөөд ажлын байр байхгүйгээс үүдэлтэй гэж тайлбарладаг юм. Харин өнгөрсөн 2016 оны байдлаар Дорнод аймгаас Улаанбаатарыг зорих иргэдийн тоо 738-р буурчээ. Нийслэл рүү шилжин явагсдын тоо буурсан бол Чойбалсан хот руу сумдаас шилжин ирэх иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна. Өнгөрсөн онд л гэхэд 1,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ тоо судалгаанаас сум руу чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого дутагдаж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа сумаас аймгийн төв рүү хийгдэх шилжилт хөдөлгөөн харьцангуй бага, харин хөгжилгүй сумдад шилжилт хөдөлгөөн өндөр байна. 

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?