360 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ШУУРХАЙ ОЛГОХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2017-01-17  

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, тус байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан нар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцахаар өнөөдөр  “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллалаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаар тогтоолоор Орон сууцны санхүүжилтийн корпорацын нэр болон дүрмийг өөрчилж, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх замаар “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ.

Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм байна.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл бэлэн болсон 360 айлын түрээсийн орон сууцыг иргэдэд шуурхай олгох чиглэл өгснөөр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Г. Баясгалан :СБД хангай хотгоны орон сууцыг түрээслэх юмуу. 2017-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?