Б.ГЭРЭЛТИЙГ “ХУБИЛАЙ ХААН” МЕДАЛИАР ШАГНАЛАА

2017-01-17  

Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар өнөөдөр шагналаа.

Доктор, профессор Б.Гэрэлтийн монголын анагаах ухааныг хөгжүүлэх талаар шинжлэх ухаанд оруулж буй бүтээл туурвил, монголын залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг өөрийн материаллаг  баазыг түшиглэн судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, докторант, магистрантурын эрдмийн ажлыг удирдах чиглэлээр явуулж буй холч бодлого, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү шагнаж байгаа юм байна.

Доктор, профессор Б.Гэрэлт нь 1999 оноос монголын эмийн ургамлыг судлах туршилт судалгааны лабораторийг анх санаачлан байгуулсан бөгөөд тус лаборатори нь Япон, ХБНГУ, АНУ улсуудад үйлдвэрлэсэн судалгаа шинжилгээний өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ.

1999 оны сүүлчээр тус лабораторийг Өвөрмонголын Их сургуулийн Монгол эмийн химийн институт болгон өргөтгөсөн байна.

Тэрээр 2000 оноос эхлэн Монголын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацитай судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэж иржээ.

Түүнчлэн 10 гаруй шинэ эмийн стандарт, технологийн нөхцлийг батлуулан практикт нэвтрүүлсний дотроос ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажил нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?