ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗЭЭЛИЙГ ИЛ ТОД БОЛГОХООР БОЛЛОО

2017-01-17  

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан байдаг.

Зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч, ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулжээ.

Иймд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг холбогдох Засгийн газрын гишүүнд олгох шаардлага үүссэн байна. Тус зээлийн журмыг сайд баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хийдэл арилах аж. Ингэснээр зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй, ил тод болох юм. 

Хуулийн төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?