Ж.БАТЗАНДАН БА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ЗУРАГЛАЛ

2017-01-17  

Ардчилсан намын гишүүдийн амьсгаа даран хүлээж буй намын даргыг сонгох сонгууль арав гаруйхан хоногийн дараа дуусах гэж байна. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг нь аль хэдийнэ тодорсон энэ цаг үед намын даргаар сонгогдсон хүний бүрдүүлэх баг олны анхаарлын төвд байна.

Тухайлбал, Ж.Батзандан АН-ын дарга болбол генсекээр Г.Уянга ажиллана гэсэн шуум аль хэдийнэ тархаад байна. Харин О.Магнай Нийслэлийн Ардчилсан намын даргын суудал руу илгээгдэх  бололтой.

Учир юу вэ гэхээр тэд иргэний хөдөлгөөнөөс нэгдсэн амь нэгтэй нөхөрлөлийг бий болгосон хүмүүс. Улирч одсон хаврын өдрүүдэд Г.Уянга, Ж.Батзандан, О.Магнай нар цагаан хоолой барин Сүхбаатарын талбай дээр жагсаж эрх баригчдад шаардлага хүргүүлдэг байсан. Энэ том ажлынхаа хөлсөнд тэд эрх мэдэл бүхий суудалд хүрч чадсан юм. Гэвч аливаа зүйлийг хэтрүүлээд ирэхээр ард түмэнд таалагдахаа больдог жамтай. Тэр ч үүднээс Г.Уянга дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй. О.Магнай өнгөрсөн сонгуулиар СХД-ээс УИХ-д нэр дэвшсэн ч “Би бол ард түмний хүү” гэж орилох нь олон түмэнд таалагдаагүй нь дээр өрсөлдөгч рүүгээ дэндүү олон хар ПИ-АР цацсан. Ингээд дээрх хоёр хүний улс төрийн  зам мөр ганцхан сонгуулиас болж баларч орхисон.

Гэвч иргэний хөдөлгөөний нөхдийн улс төрийн карьер дуусаагүй билээ. Тэдэнд одоо Ж.Батзандан байна. УИХ-ын гишүүн дээр нь АН-ын даргад хүч үзэж яваа эр. Ж.Батзандан намын даргад нэр дэвшихээ зарлах мөчид Г.Уянга, О.Магнай нар уулзалдаж албан тушаалаа ярилцсан. Г.Уянга өөрийн цахим хуудсаараа дамжуулж “АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана. Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз минь өөр зам олж харахыг эрмэлзсэн нь зөв болох байх. АН-ын ах нарт хангалттай найдсан, итгэсэн, 26 жилээ үрсэн. Харин гишүүдэд нь нэг найдаад үзэх нь зөв байхаа....”   хэмээн тунхаглаж байсан юм.

Хойноос ирээд хот манайх, Хотонд ирээд хуц манайх гэдгээр Ж.Батзандан Ардчилсан намыг өмчилж, өөрчлөх сэтгэл зүрхтэй хүн мөн үү гэдгийг энэ намынхан дэндүү сайн мэдэж байгаа. Түүнийг Ардчилсан намд амь гуйж орж ирснийг Монголын ард түмэн мартаагүй.  Өнөөдрийг хүртэл Ж.Батзандан энэ намд хоноцын сэтгэлээр хандаж зөвхөн эрх ашгийн төлөө явж буйг сөрөг хүчнийхэн ч андахгүй. 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хуульч:Хүний бичиж, мэргэжлийн сонин сэтгүүлд өгсөн зүйлийг яг тэр чигт нь өөрийн нэрийг тавиад өөрөө бичсэн мэтээр дахин нийтлүүлчихдэг хүнийг шударга хүн, ёс зүйтэй хүн гэх үү. Энэ нийгэмд иймэрхүү хүмүүсийг явуулаад байгаа нь өөрөө ард түмэн бидний л буруу юм. Бид л ийм хүмүүст боломж олгоод байгаа. Батзандан танд ичих нүүр байна уу. 2017-01-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?