МАЛЧИД НЭГДЭЖ ХОЛБОО БАЙГУУЛЛАА

2017-01-17  

Монголын малчдын хамтын хариуцлагын холбоо байгуулагдаж байна. Тэд өнөөдөр малчдад тулгамдаж буй асуудлын талаар  мэдээлэл хийлээ. "Монгол Улсын оршин тогтнох гол үндэс болох нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, Монгол түмнээрээ төвшин сайханд хүрэхийн төлөө малчид эвлэлдэн нэгдэж эл холбоог байгууллаа хэмээн ММХХХ-ны тэргүүн Э.Ганбаатар хэлж байна. "Монгол Улсын нийт нутгийн  0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч байна. Малчид маань голомтоо сахиж, газар нутгаа хамгаалж байна.

Энэ холбоо малчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн гурван асуудалд анхаарч ажиллах юм байна. Үүнд: Газар нутаг, бэлчээр усаа хамтаар хариуцан хамгаалах чиглэлээр байгальд ээлтэй малчид нэгдэж, бэлчээр, газар нутгийг сүйрэлд хүргэж буй  үйл ажиллагааг хориглон зогсоох, орон нутгаа хамгаалах чиглэлээр ажиллаар болжээ. Мөн мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулах чиглэлээр малын үүлдэр, түүхий эдийн чанарыг сайжруулах, бэлчээрийн мал аж ахуйгаас гарах байгалийн цэвэр бүтээгдэхүүний дотоодын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, өрх бүлээс өртөг шингэсэн, чанартай бүтээгдэхүүн гаргах замаар өрхийн болон улсын ахуйг тэтгэж ажиллахаар төлөвлөжээ.

Хүүхэд залуусыг Монгол ухаанд сурган төлөвшүүлэх, залуу малчдыг заавар, мэдээллээр хангах, туршлагажуулах ажил хийхээ болсон байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?