АН-ЫН ДАРГЫГ УИХ-ЫН ГИШҮҮДЭЭСЭЭ СОНГОХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ

2017-01-17  

an

Ардчилсан намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн гурван (Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат) эрхэм, ямар нэг улс төрийн албан тушаал хашаагүй байгаа хоёр (Н.Алтанхуяг, Л.Гантөмөр) эрхэм өрсөлдөж байгаа. Үүнээс үүдэж АН-ын дарга УИХ-аас сонгогдох уу, Гудамжнаас сонгогдох уу гэсэн асуулт гарч, оролцогчид янз бүр тайлбар хийж буй.

Дээрх асуудлаар “Иргэний гүүр мэдээлэл судалгааны төв” АН-ын гишүүдийн дунд социологийн судалгаа явуулжээ. Тус судалгаанд АН-ын 1200 гишүүн хамрагдсан байна. Судалгаанд оролцсон АН-ын гишүүдийн 78.4 хувь АН-ын дарга “УИХ-ын гурван гишүүний аль нэг нь сонгогдох нь зөв” гэж үзсэн байна. Харин Н.Алтанхуяг, Л.Гантөмөр хоёрын аль нэг нь АН-ын даргаар сонгогдох хэрэгтэй гэж 12.8 хувь нь хариулсан бол 8.8 хувь нь хаанаас ч байж болно гэж хариулжээ.

Зураг : АН-ын гишүүдийн дунд хийсэн судалгааны дүн

Дээрх судалгааны дүнд үндэслэж парламентаас сөрөг хүчинг хэрхэн хийж болдог жишээг сүүлийн дөрвөн жил МАН үзүүлж чадсан. Тэр утгаараа тэд 65-уулаа УИХ-ын танхимыг бүрдүүлж буй. Тухайлбал энэ бүгдийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан” гэснээс нь мэдэж болно. Угаасаа улс төрийн шүүмжлэлийг түлхүү хүлээн авч, үүнээс төрийн ажлыг дүгнэдэг сонгогчид, 80 мянга гаруй айл орон сууцтай болсон, олон мянган км автозам тавигдсан зэрэг бодит ажлуудаас илүү сөрөг хүчний шүүмжид илүү итгэж, АН-д маш муу гэсэн дүн тавьсан.

Тухайн үед гудамжинд байсан МАН-ын ЕНБДарга асан Ж.Мөнхбатын гардаж зохион байгуулж байсан “Давхар дээл”, “Сонгуулийн санал тоолох хар машин шатаах” зэрэг төв талбайд хийсэн сөрөг хүчний акцууд хөдлөх болгондоо нийгэмд онигоонд ороод төгсдөг байсан гэж хэлж болно. Энэ бүгдээс харахад Ардчилсан намын даргаар хэнийг сонгох нь Ардчилсан намын үйл хэрэг мэт боловч Монгол Улс парламентдаа сөрөг хүчинтэй байх эсэх нь шийдэгдэх учраас олны анхааралд байхаас аргагүй. 

 

 

 

Ж.ГАНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баттуяа:Тууштай явах хүнээ сонгох хэрэгтэй. Намаа гэсэн сэтгэлтэй хүн байх учиртай. 2017-01-17
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?