АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ОРЧНЫ ЦАСАА ЦЭВЭРЛЭХИЙГ УРИАЛЛАА

2017-01-17  

Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна.

Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна.

Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Тодруулбал, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ 8 тн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол "Сүхбаатар тохижилт" ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, 1 тонн бодис өглөөний 08:00 цагт цацсан байна.

Мөн "Цүзүкү-Юмэ" ХХК өчигдөр орой 0.5 тн давсыг хариуцсан зам, талбайдаа цацжээ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?