ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 363 МЭДЭЭЛЭЛ ШАЛГАГДАЖ БАЙНА

2017-01-18  

Энэ  сарын 17-ны өдрийн байдлаар иргэд, байгууллагаас нийт 1628 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 61, зөрчлийн 930, согтуугийн 274, зам тээврийн ослын 363, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 42-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

ЧД-н 19-р хороонд суух  Х-ын нам даралтын зуух дэлбэрч  хүнд бэртэл авч нас барсан байна. Мөн ЧД-16 хороонд суух эрэгтэй 19 настай  Б нь зочид буудалд байрлан төлбөрөө төлөхгүй цонхоор буух гэж байгаад унаж хүнд гэмтэн ГССҮТ-ийн “Хавсарсан гэмтлийн тасаг”-т хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байгааг шалгаж байна.

Орон нутагт гэхэд  Өмнөговь аймгийн Баян-овоо сумын НУТАГ  95км-т  “Nord Benz” ачааны автомашины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж “Toyota Mark-II” автомашинд зорчиж явсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьят 26 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч хоёр хүн гэмтсэн байна.

 Сар шинийн баяр дөхөж орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн  хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн  тулд дараах зөвлөмж, зааврыг биелүүлээрэй гэж Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЗЦГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?