ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2017-01-18  

Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Ховд, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Хөвсгөл, Дорнодын зүүн, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0.0-3.0 мм цас оров.

Үүнээс хамгийн их нь Ховдын Зэрэг суманд 3.0 мм, Дунд- Ус суманд 2.0 мм цас орсон байна. Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр 0-3 см зузаан цасан бүрхүүлтэй болсон бол цасан бүрхүүлтэй байсан газруудаар цасан бүрхүүлийн зузаан 1 хүртлэх см-ээр нэмэгдсэн байна.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 4-11 градусаар хүйтэрч, хүйтэн байдаг Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -37-аас -44 градус хүйтэн хонов. Үүнээс хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ -44 градус, Улаанбаатар хот орчмоор -31-ээс -39 градус хүйтэн хоносон байна.

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Хүйтэрч 23-25 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 30 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?