КЛАУС ШВАБ : УДИРДАГЧ ГЭЖ ХЭН БЭ?

2017-01-18  

Дэлхийн эдийн засгийн форумыг санаачлагч, академич Клаус Шваб энэ жилийн эдийн засгийн форумын сэдвийг "Хариутай, хариуцлагатай удирдлага" гэж тодорхойлсон. -Иргэдээ сонсдог, асуудлыг ойлгодог, тэгээд хариулдаг байх ёстой, удирдагч хүн. Асуудлыг шийд , гарцаа ол, зөв чиглэлээ барь гэж удирдлагын залуурыг тэдэнд атгуулсан гэж Клаус академич онцоллоо.

Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оноос хойш алгасалгүй оролцож буй бол Хятад улсын ерөнхийлөгч Си Жин Пин анх удаагаа оролцож байна. Түүний хэлсэн үгийг дэлхийн шийдвэр гаргагчид анхааралтай сонслоо. - "Эдийн засгийн глобальчлалд ямар ч буруу өгөх зүйл байхгүй. Эдийн засгийн глобальчлал бол том далай тэнгис юм. Түүнийг тойрох боломжгүй. Бид зөв гарцаа л олох ёстой. Хамгийн эхний хийх зүйл бол гар гараасаа атган хамтдаа урагшлах ёстой. Зөв хүндээ ажлаа хариуцуулах, инновацийг дэмжих, эрч хүчтэй эдийн засгийн шинэ загварыг бий болгох шаардлага тулгарлаа. Чарльз Диккенсийн хэлснээр, - Хамгийн сайн, хамгийн муу цаг үед бид амьдарч байна. Үйлдвэрлэл эрчтэй хөгжсөн, өндөр хөгжилтэй нийгэм байгуулсан ч, ядуурал, ажилгүйдэл, террорист бүлэглэл, ойрхи дорнод дахь бүсийн мөргөлдөөн үргэлжилсээр байна. Бид асуудлыг сонсох гэж, асуудлыг нэрлэх гэж энд ирээгүй. Тэр тусмаа эдийн засгийн глобальчлал энд буруугуй. Тохож гэмээнэ, асуудлаас мултрахгүй." гэж Си Жин Пин дарга онцоллоо. Түүнийг хэлсэн үгийг Клаус болон дэлхийн удирдагчид чих тавин сонсов. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?