“МОНГОЛ УР ЧАДВАР-2017” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ ӨНӨӨДӨР /2017.01.18/ БОЛЛОО

2017-01-18  

“Монгол ур чадвар-2017” тэмцээний нээлт өнөөдөр /2017.01.18/ боллоо

Манай улс Дэлхийн ур чадварын байгууллагад 2014 онд элссэн бөгөөд өнгөрсөн 2015 онд Бразил улсад зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон байна. Үүнтэй холбоотойгоор жил бүр “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж шалгарсан оролцогчид Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохыг Хөдөлмөрийн яамнаас шийдвэрлэсэн ажээ. 

Энэ дагуу “Монгол ур чадвар-2017” цахилгаан мэргэжлийн ур чадварын тэмцээн өнөөдөр /2017.01.18/ Дархан – Уул аймаг дахь Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллеж дээр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар оролцож оюутнуудад амжилт хүссэн юм.

Тус тэмцээнд аймаг хотуудын 23 мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн оюутнууд анхан шатанд оролцсон бөгөөд 2 дахь шатанд 6-н оюутан шалгарч өнөөдөр цахилгааны ур чадвараараа өөр хоорондоо өрсөлдөж маргааш аваргаа тодруулах аж. Тэмцээний аварга 2017 онд Бразил улсад зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?