50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ШИНЭ ТАСАГ НЭЭЛЭЭ

2017-01-18  

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.

Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн 8,10, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж эхлээд байгаа юм. 

Уг тасгийн нээж ажиллуулсантай холбогдон гарч буй зардлыг шийдвэрлэх, хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?