ДАВОСТ ОЧЧИХООД ХЭРҮҮЛИЙН ҮГ ТЭЭЖ БОЛОХ УУ?

2017-01-19  

Дэлхийн томчууд дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэж байна. Тэд шийдэл, гарц, хамтын ажиллагааны тухай ярьж, хэлэлцэж байна. Харин манай ерөнхийлөгч, "Давосын чуулганд очдоггүй юм, уригддаг юм" гэх өнгийн зүйлийг өөрийн мэдлийн News.mn сайт, түүний сэтгүүлчээр дамжуулан Монголд илгээж байх юм. Дор нь бичсэн комментийг нь уншиж л байгаа болов уу?

Түүнийг урьсан байж болно. Тэгвэл бас татгалзах эрх түүнд байсан. Өөрийнхээ оронд, Монгол улсыг төлөөлүүлээд, Засгийн тэргүүнийг оролцуулж болох л байсан. Тэр цаг үеэ зөв дүгнэж чадсангүй. Улсын эдийн засаг тааруу байна. Ядуурал, ажилгүйдэл газар авсан. Яг л энэ асуудлыг тэнд хэлэлцэж байна. Дээр нь, ерөнхийлөгч маань Дэлхийн эдийн засгийн форумын гол зочин, Хятадын дарга Си Жин Пинтэй уулзах нүүргүй болсон.

- Дэлхий Хятад руу хошуурч байна. Хятадтай хамтарснаар эдийн засгаа хөгжүүлж, үр ашгаа хүртэж байна. Тэгэхэд хаяа дэрлэсэн Монгол улс, монголчууд яагаад энэ боломжоо ашиглахгүй байна вэ? гэж хятад улсын удирдлага надад хэллээ гэж тэр телевизийн ярилцлагад орохдоо сайрхан ярьж байсныг санаж байна. Тэгээд тэр юу хийв ээ? Далай ламыг гардан урьж, Хятадыг Монголоос, биш ээ, Хятадууд Монголыг түлхэх ажлыг хийсэн. Түүний энэ үйлдлийг зөвтгөх хэсэг байгаа ч, цагаа олоогүй гэдэг дээр олонхи нь нэгддэг. Си Жин Пин тэргүүтэй дэлхийн удирдагчид хувийн тоглолтоо зогсоож, гар гараасаа барьж явах тухай ярьж хэлэлцэж байна. Тэгвэл Монголын удирдагчдын хувийн тоглолт, ааш араншин, Монголыг дэлхийн хөгжлөөс, "win win" бодлогоос, европ, азийг холбосон "Нэг зам, Нэг бүс" хөтөлбөрийн гадна үлдэх аюулын бүсэд авчирчээ. Энэ хэний гавьяа вэ? гэж асуумаар санагдлаа. Гуравхан сая хүн амтай, газрын дороо хэмжээлшгүй баялагтай, 60 саяар тоологдох малтай Монгол улсыг яаж ингэж ядуу зүдүү амьдруулж байгаа нь, Монголыг удирдаж буй хүмүүстэй л холбоотой. Ийм л арчаагүй, амиа бодсон удирдагчид Монголд заяажээ. News.mn-д Давосын тухай сурвалжлагыг уншаад ингэж бичмээр санагдлаа.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ШАР:NEWS.MN-Д АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ ИЧДЭГ Л БАЙХ ДАА 2017-01-19
ИРГЭН:БОЛОХГҮЙ ЭЭ 2017-01-19
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-19
ИРГЭН:БОЛОХГҮЙ ЭЭ 2017-01-19
zochin:bid hurtel ene hunes bolj ichij bhad..setgets asuudaltai 2017-01-19
зүрх судас:ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтга**** хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, бляшкаг хайлуулах - Захын тараагуур хялгасан судасны уналт үжилт-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac 2017-01-19
zochin:Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-20
СГЗ, ЭРХЭМ ХҮНДЭТ Ц.ЭНХБАТ СЭТГҮҮЛЧ, СУДЛААЧ ТАНАА:ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ, САЙН САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙН ДЭЭДИЙГ УЛАМ БҮР ДЭМЖЭЭРЭЙ ХЭМЭЭХ ЕРӨӨЛ ӨРГӨЖ БАЙНА... 2017-01-21
СГЗ, ЭРХЭМ ХҮНДЭТ Ц.ЭНХБАТ СЭТГҮҮЛЧ, СУДЛААЧ ТАНАА:ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ, САЙН САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙН ДЭЭДИЙГ УЛАМ БҮР ДЭМЖЭЭРЭЙ ХЭМЭЭХ ЕРӨӨЛ ӨРГӨЖ БАЙНА... 2017-01-21
news.mn гэдгийг ХААХ ХЭРЭГТЭЙ... :Энд нэрлэгдэж буй сайт нэртэй хүний эрхийг зөрчигчид хэдэн арван жил хүнийг гүтгэн... энэ сайт хаагдаасай 2017-01-21
news.mn гэдгийг ХААХ ХЭРЭГТЭЙ... :Энд нэрлэгдэж буй сайт нэртэй хүний эрхийг зөрчигчид хэдэн арван жил хүнийг гүтгэн... энэ сайт хаагдаасай 2017-01-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?