“БАЯН МОНГОЛ” СӨХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫГ ШААРДЛАА

2017-01-19  

“Баян Монгол” хорооллын оршин суугчи­д өөрсдийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хороолол 2009 оны арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад орсон юм. Энэ хороололд 1830 өрх амьдардаг бөгөөд сард “Баян Монгол” СӨХ-нд нэг айл 160 мянган төгрөг төлдөг байна.

Гэвч СӨХ орон сууцанд гарсан эвдрэл, гэмтлийг засдаггүй, өрхүүдээс авсан мөнгөө ямар үйл ажиллагаанд зориулдаг нь тодорхойгүй байгаа юм. Мөн хулгай дээрмийн хэрэг гарах нь нэмэгдэж байгаа ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.

Түүнчлэн орц болон гадаах орчинд камер байдаггүйн улмаас хулгай, дээрэм гарахад иргэд гэмт хэрэгтнийг тогтоох боломжгүй болдгоос гадна гэрэлтүүлэг, зам талбай эвдэрч гэмтсэн ч засварлаагүй байна.

Тэрбээр, “СӨХ-ны гишүүд нь “Баян Монгол” хороололд амьдардаггүй гадны иргэд байсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоолгохоор шүүхэд хандсан. Гэвч шүүхээс бидний эсрэг шийдвэр гаргасан. Тиймээс "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнийг өргөтгөсөн байдлаар хуралдуулж, буруу шийдвэрээ засах боломж байгаа.  Улсын Дээд шүүх иргэдийн эрх ашгийг хамгаална гэж найдаж байна" хэмээн Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны ахлагч Б.Болдбаатар хэллээ.

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?