2019 ОНД ГАДААД ПАСПОРТ ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖИНЭ

2017-01-19  

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний бүртгэлийн газрын төлөөлөл Унгарын Төв банкны харьяа “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-ийн төлөөлөлтэй гадаад цахим паспортын асуудлаарх анхны хэлэлцээрээ өнөөдөр Төрийн ордонд хийж байна. 

Олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорттой болохоор өнгөрсөн Засгийн газрын үед тендер зарласан байна. Энэ тендерт Унгар улсын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарчээ.

“Энгийн гадаад паспортыг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлээд шинэчилнэ. 2019 онд цахим гадаад паспортын хэрэглээнд бүрэн шилжих боломж бүрдэнэ” хэмээн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү хэллээ.

Монгол Улсад өндөр нууцлал бүхий иргэний цахим паспортыг нийлүүлснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэн орох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг өнөөдрийн хэлэлцээрт оролцогчид онцолж байна.
“Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1925 онд байгуулагдсанаас хойш нууцлалтай бүтээгдэхүүний технологио сайжруулж ирсэн байна.

 Тус компани нь чиптэй болон чипгүй паспорт, хил нэвтрэх бичиг баримт, аяллын бичиг баримт, Европын холбооны зөвшөөрөлтэй оршин суух хүмүүнлэгийн зөвшөөрлийн бичиг, орогнол хүссэн иргэнд оршин суух зөвшөөрөл, оршин суух картууд, дүрвэгсэд, цагаач болон хамгаалалтад байгаа иргэдэд зориулсан аяллын бичиг баримт зэрэг нууцлал бүхий нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Үйл ажиллагааны менежментийн систем нь чанарын /ISO 9001/ хүрээлэн буй орчны хамгаалалтын /ISO 14001/, мэдээллийн аюулгүй байдлын /ISO27001/ зэрэг холбогдох стандартын дагуу явагддаг. Мөн Аюулгүй хэвлэлийн Аюулгүй байдлын өндөр менежментийн системийн гэрчилгээ болох “CWA14641:2009” гэрчилгээг авсан байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin :Yaj tsahimaar gadaad passport zahi**** we 2019-03-21
galbadrakh unurjargal:bi tsam vnemlehe haytsan yuma kanondsan bichig bga yuma tsug gadaad pasporttoigo awad hvvhedde zahi**** gesen yuma 2019-07-22
Sarantsetseg:Gadaad passport yaraltai zahialval yaj tsahimaar zahi**** ve. Oron nutgaas 2019-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?