НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 50 ХУВИЙГ ЦАГААН САРААС ӨМНӨ ӨГНӨ

2017-01-19  

Өнгөрсөн онд 63 183 компани НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлжээ.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн. Гааль, татварын мэдээллийн технологийн төвөөс энэ онд сугалааны тохирлыг үргэлжлүүлэн, НӨАТ-ын цахим системийг улам сайжруулахаар төлөвлөжээ.   

Өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс зохион байгуулсан “НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох тухай ярилаа. Үүний 50 хувийг цагаан сараас  өмнө олгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Харин эдгээрээс 140 мянган иргэний мэдээлэл бүрэн баталгаажаагүй байгаа тул буцаан олголт олгоход хүндрэл учраад байна гэж хэллээ.

Өнгөрсөн онд татварын алба улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь буюу 555,2 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого байсан ба энэ нь өмнөх жилийнхээсээ 70 тэрбумаар өссөн үзүүлэлт юм байна. 

Харин өнгөрсөн 2016 онд нийт 190 сая баримт хэвлэгдэж, түүний ердөө 42 хувь нь бүртгэгдсэн гэнэ. Мөн 37,532 цэгт сугалаанд оролцох эрх бүхий баримт хэвлэж, 169,473 хүн азтан болжээ.

 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?