ЕРӨНХИЙ САЙД БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-01-19  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Элчин сайд Шин Хаймин нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаар тохиров. 

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын мэндчилгээг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад уламжлав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарт Хятадын уламжлалт баяр - Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг Элчин сайд Шин Хайминээс хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?