САНАЛ АСУУЛГААР С.ЭРДЭНЭ ТЭРГҮҮЛЖ ЯВНА

2017-01-19  

Ардчилсан намын даргын сунгаа ид дундаа өрнөж нэр дэвшигчид 21 аймгаар явж намынхаа нийт гишүүд дэмжигчдийг сэрээж тэдний урам зоригийг бадрааж байна. Уулзалтаас уулзалтын хооронд нэр дэвшигчдийн рейтинг чангарч намын гишүүд сонголтоо хийхэд дөхөм болж байх шиг.

Монголын томоохон вэб сайтуудаар “Ардчилсан намын дарга хэн байх вэ” гэсэн нээлттэй цахим санал асуулга, сунгаа эхэлснээс хойш явагдсан билээ. Энэхүү санал асуулгыг 10 гаруй сайт явуулснаас 7-8 сайтын санал асуулгад С.Эрдэнэ тэргүүлж үлдсэн сайтуудын санал асуулгад удаах байранд орсон байна.

Ардчилсан нам ялсан ч, ялагдсан ч УИХ дах суудлаа бататгаж  чаддаг хүн бол С. Эрдэнэ. Орон нутгийн уулзалтаар намын жирийн гишүүд түүнийг хараад огшиж байналээ. Арга ч үгүй биз Ардчилсан намыг унаж босох үед нь үргэлж хамт байж ялалтын байр сууриа хадгалж чаддаг дайчин эр тэр юм чинь.

Намын жирийн гишүүд хэлэхдээ: С.Эрдэнийг намын даргаар сонгож түүний ялалтын тактикийг 2020 онд хэрэгжүүлж Ардчилсан намаа босгож ирнэ хэмээн ярилцаж байна.Дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Ардчилсан нам 41 суудлаас 31 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан явдал бол түүнийг ялагч , удирдагч гэдгийг харуулсан тод жишээ байлаа гэж алга нижигнүүлэн баяр хүргэж байв.

Ардчилсан намын таван нэр дэвшигчдийг ажиглаж байгаа улс төр судлаачид хэлэхдээ, ямар ч байсан намын удирдагч хүн бол парламентын ордон дотроос сонгондох ёстой. Тэгсэнээрээ намын жирийн гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний үнэ хүндтэй байх болно хэмээн дүгнэж байна. Яг л 2000 оны сонгуульд Н.Энхбаярыг хаан байх үед Ардчилсан намаас ганцхан хүн түүнтэй үхлийн тойрогт орж үзэж байсан шиг тийм хэмжээний сөрөг хүчин болж чаддаг С.Эрдэнэ шиг хүнийг намын даргаар сонгох учиртай.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dorj:tiimee Erdenee chadnaa. 2017-01-19
A.Oyun: S.Erdenees uur utgel daax xun alga daa. Daichin, chin zorig, bodlogo,yamagt olon tumnee gex uzel bodol ni olnii demjegiig xureeldeg um. Tuuniig muulan gutaax tusam erdniin chuluu adil ulam gyalalzan tsever utgel naidvariin od boldog um. 2018-01-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?