НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VII ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 27-НД БОЛНО

2017-01-19  

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан энэ сарын 27-нд болно.

Энэ  хуралдаанаар Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тайлбарлах юм байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид агаарын бохирдлын гамшгийн бүс тогтоож, нүүлгэн шилжүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

НИТХ-ын АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах асуудлаар НИТХ-ын ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах тухай шаардлага хүргүүлжээ. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй НИТХ-ын VII хуралдааны товыг зарласан байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?