МЗХ ЭНЭ ОНД “ЗАЛУУСАА НЭМЬЕ” УРИАН ДООР АЖИЛЛАНА

2017-01-19  

Монголын Залуучуудын Холбоо 26 жилийн ойн баярын хурлаа хийж, МЗХ-ны бүх шатны байгууллагуудын төлөөлөгчдөд өнгөрсөн оны тайлан, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.

Тус хурлыг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал хэлсэн үгэндээ “2017 онд МЗХ “Залуусаа Нэмье” уриан дор сар бүр уриалга гарган ажиллахаар төлөвлөсөн. Тухайлбал 1-р сард “Ухамсар нэмье” аяныг маш амжилттай зохион байгуулж байна. Тус аянд эрдэмтэн, судлаачид, багш, залуус идэвхтэй оролцож бусдад ухамсартай байхыг уриалж байгаа юм” хэмээн хэлсэн.

МЗХ-ны Ахмадын холбооны тэргүүн С.Даш хэлэхдээ 1991 оны МХЗЭ-ийн XX Их хурлаар  417 төлөөлөгч оролцож, төлөөлөгчдийн олонхийн саналаар МЗХ байгуулагдаж байсан. Одоогийн МЗХ бол ахмад үедээ хүндэтгэлтэй хандаж, үлгэр дуурайлал авдаг нь сайшаалтай байдаг гэдгийг хэлж байсан юм. 2017 онд ахмадын холбооноос МЗХ-ны үе үеийн ажилтнууд, гишүүдийн дурдатгал, залуу үеийнхний ажил үйлсийн тухай өгүүлсэн “Монголын Залуучууд” номын 7-10 ботийг энэ ондоо багтаан хэвлүүлэх болсноо дуулгасан.

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат МЗХ энэ онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудаа залуучуудын хөгжилд түлхүү анхааран ажиллаж, монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглүүлэн хийх болно гэдгийг онцлон дурьдсан юм.

Баярын хурлын үеэр өнгөрсөн онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Улаанбаатар дахь Ховд аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Батзаяа, Улаанбаатар дахь Булган аймгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Чойжамц нарыг “Тэргүүний Залуу” алтан медалиар шагналаа.

2017 онд МЗХ гадаад харилцаагаа улам өргөжүүлж олон улсын хэмжээний хурал, уулзалт, фестивальд залуучуудаа хамруулахаар төлөвлөсөн бөгөөд тус үйл ажиллагаанд залуус маань оролцох боломж нээлттэй. Мөн цагийн болон байнгын ажлын байр сонирхож, хайж байгаа залуучуудад “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхэн хүссэн ажлын байрандаа зуучлуулан хамрагдах боломжтой. Мөн хувь хүний хөгжлийн болон бусад сургалт судалгаанд хамрагдан мэдлэг, мэдээллээ нэмэхийг хүсдэг хүн бүр “Залуучуудын Хөгжлийн Полиси” төвд хандаж болох юм гэж Монголын Залуучуудын Холбооноос мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Peeh:Ankhjargal n targalaad yasan muuhai yum eej shigee huntei suugaad ovoo hooltoi hondog boljee 2017-01-19
Peeh:Ankhjargal n targalaad yasan muuhai yum eej shigee huntei suugaad ovoo hooltoi hondog boljee 2017-01-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?