Өнөөдөр аргын тооллын 1 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 23, Салхины эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бөгөөд бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Их хүйтэн болох улирал 5 цаг 43 минутад эхэлнэ.
А.ЦЭРЭНДУЛАМ