“СТАНДАРТ БА СТАНДАРТЧИЛЛЫГ СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ” СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЛОО

2017-01-20  

Германы Физик, техникийн хүрээлэн (PTB), Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль хамтран “Стандарт ба стандартчиллыг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтад Стандарт, хэмжил зүйн газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, мэргэжилтнүүд оролцсон юм. Энэхүү сургалтад:

- Үндэсний стандартчиллын байгууллага ба шинжлэх ухаан, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа (Герман улсын DIN ба бусад жишээ)

- Стандартчиллыг сургалтын хөтөлбөрт тусгах нь (Боломж ба жишээ)

- Стандартчиллын судалгаа: Сэдэв, чиг хандлага, өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр Германы стандартын байгууллага (DIN)-ын мэргэжилтэн Сиглиндэ Кайзер, Германы Физик, техникийн хүрээлэн (PTB)-ийн зөвлөх Алекс Инклаар нар лекц уншив. 

Тус сургалт нь “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд явагдсан бөгөөд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын хөтөлбөрт стандартын талаарх хичээлийг тусгаснаар эрчим хүчний салбарт нилээд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж.

Тиймээс сургалтын үеэр их дээд сургуулиудад стандартчиллыг хэрхэн ашиглах, мөн монголд яаж хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?