ХҮҮХДЭД ӨСВӨР НАСНААС НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ОЛГОХ НЬ ЧУХАЛ

2017-01-20  

Хүчирхийлэл үйлдэгчийн дийлэнх нь өсвөр насандаа хүчирхийллийн зуршилтай болсон тохиолдол элбэг байна. Тийм учраас Дорнод аймагт өсвөр насныханд чиглэгдсэн хүчирхийллийн мэдлэг боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Улмаар 2 жил үргэлжилсэн хөтөлбөрийн үр дүнгээр хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж хүчирхийллээс татгалзаж эхэлсэн гэж хэрэгжүүлэгчид дүгнэлээ.

Хүүхдүүд өсвөр насандаа үе тэнгийнхээ хүүхдийг шоглох, өдөх байдлаар хүчирхийлэл үйлдэх анхан шатны зан хандлагатай болдог байна. Улмаар энэ үзэгдэл нь даамжирсаар хожим гэр бүлээ, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч болдог байна. Тиймээс өсвөр насныханд чиглэгдсэн зорилтот хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрт 2 ерөнхий боловсролын сургууль хамрагдсан бөгөөд багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд, эцэг эхчүүдийг хүчирхийллийн талаарх мэдлэг боловсролтой болгоход гол анхаарлаа хандуулсан байна.

Гэхдээ зөвхөн ямар нэгэн хөтөлбөрийн дор биш ерөнхий болосвролын сургуулиуд сургалтын хөтөлбөртөө хүчирхийллийн талаарх мэдлэг боловсрол олгох ажлыг тусгаж өгөх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдэд хүчирхийллийн талаарх боловсролд сургах нь математик монгол хэлээс тэргүүн зэрэгт тавигдах ёстой юм.

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?