УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНТҮМЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

2017-01-20  

Баянтүмэн сумын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд өвөлжилт хүндрээд байна. Ийнхүү улсын онцгой комиссын ажлын хэсэг Баянтүмэн сумын малчидтай уулзан санал бодлыг нь сонслоо. Тус сумын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд өвөлжилт хүндрээд байгаа бөгөөд мал ядарч эхлэж байгааг малчид хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 28 удаагийн цас ороод байна. Хэдийгээр 12-р сард цас нэмж орох нь харьцангуй бага байсан боловч их хүйтэрч байгаагаас цас хатуурсны улмаас мал хүч алдаж хөл нь халцарч ядарч эхлэж байгааг малчид хэллээ.  

Баянтүмэн сумын тухайд 300 гаруй өрхийн 200 гаруй мянган мал өвөлжиж байна. Отроор 65 айлын 155 хүн өвөлжиж байгаа юм. Тус сумын зүүн хойд болон урд хэсгээр өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол нутгийн 80 хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ нилээд хувийг нь хэрэглээд байна. Тиймээс өвс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай болж байгааг улсын онцгой комисс, Дорнод аймгийн ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ хэлж байсан юм. Малчдад НҮБ-ын хүн амын сангаас эмэгтэйчүүдийн ариун цэврийн багц, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс хүнсний багц, болон шадар сайд малчдад гарын бэлгээ өгч тэдэнд сэтгэлийн дэм хайрлалаа.

Ийнхүү Өвөлжилтийн нөхцөл байдал малчдын ахуй амьдралтай танилцаж байгаа ажлын хэсгийнхэн малчдад чиглэсэн үе шаттай дэмжлэг тусламжийн ажлыг зохион байгуулна гэдгийг энэ үеэр онцоллоо.

 

 

ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?