Монголын Залуучуудын Холбоо 26 жилийн ойн баярын хурлаа хийж, тайлан, төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Залуучуудаа нэмье гэсэн уриан дор ажиллах болсноо тэд зарлалаа. Өнгөрсөн сонгуулиар, хар цагаан данс, мөнгө авсан, нэхсэн гэсэн ярианаас болж, тус холбооны ерөнхийлөгч нь олон түмэнд салаавч өгсөн зургаа нүүр дүүрэн нийтэлсэн хар, цагаан данс сонингоо хэвлүүлсэн.
Сонинг авч үзэх хүн бүр лүү салаавчаа харуулах учир, тэр сонинг уншсанаас, хогийн сав руу шидсэн нь олон. Тэгвэл, энэ удаа баярын хуралдаа янхан хүүхнүүдийн өмсдөг өвдөг давсан улаан гутлын ижил хар гутлаар гоёсон нь хэвлэлийнхний анхааралд өртжээ. Дээгүүрээ сул өмд, дээлэн дотор өмсдөг монгол энгэртэй цамц өмссөн нь олонтойгоо огт нийцсэнгүй. Тэр ялгарах гэв үү, онцгойрох гэв үү?
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ