ГЭР ХОРООЛЛЫН ТОГИЙГ ТЭГЛЭСЭН ГЭДЭГ НЬ ХУДАЛ АЖЭЭ

2017-01-20  

Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор шөнийн цагт ашиглалтгүй сул байдаг тогийг гэр хороололд тэглэж, үнэгүй болголоо гэсэн төрөөс хайр энэрлээ сайхан мэдээ цацагдаад сар ч болоогүй байна. Иргэд үр дүн, өгөөжийг нь энэ сарын төлбөрөөс мэдэрнэ.

Гэтэл төрийн ивээл нь хагас еэвэнгийн үлгэр болжээ. Нэгдүгээрт, ажилгүй, орлогогогүй ядуу иргэд шөнө, өдрийн тарифт тоолуурыг худалдан авах боломжгүй.

Хоёрдугаарт, нэгэнт авсан нүүрсээ түлж дууссаны дараа цахилгаан халаагуур авах тухай бодьё гэж иргэд үзэж байна. Хэдийгээр Засгийн газраас чиглэл өгч, зарим банк лизингээр олгох шийдвэрээ гаргасан ч, гэр хорооллын утааг үүсгэгч иргэд үүнд бэлэн биш байгаа тухай мэдээлж байна. Тэгэхээр энэ өвөлдөө утаа буурахгүй байх нь аргагүй ажээ. Дээр нь цахилгааны тарифыг шөнийн 22-06 цаг гэсэн шийдвэр гаргасан ч, 1500 кв-ийг давсан тохиолдолд хэрэглэгчид оногдох мөнгөө бас л нэмж төлөх тухай цахилгаанчид тодотгож байна. Дээр нь, утаатай хоёрхон хэсэгт энэ шийдвэр хамаарсан. Амгалан, Улиастай, Баянзүрх, Хужирбулан, Гацуурт зэрэг гэр хорооллынхон ихээр байрладаг бүсийг хагас тэглэсэн шийдвэртээ багтаагаагүй гэдэг мэдээлэл ортой болох нь. Тэгэхээр ерөнхий сайдын шийдвэрийг гуйвуулав уу, эс бөгөөс Эрдэнэбатын шийдвэр нь хагас еэвэнгийн үлгэр төдий болов уу гэдгийг удахгүй мэдэх нь. Уул нь шөнийн цахилгаан бол үнэгүй юм. Учир нь, Монгол улс энэ мөнгийг нь ОХУ-д төлсөн байдаг. Угаас төлсөн энэ цахилгаанаа бүрэн дүүрэн ашиглах арга ухаанаа олохгүй л үнэгүй л байна даа, энэ төр.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
би бас бусадтай адилхан үнэгүй шөнийн тог авмаар бна:сүхбаатар дүүргийн 19 , 20 хороонуудын шөнийн тарифыг 50 хувь хөнгөлсөн шүү , 100 хувь биш шүү гэсэн мессеж ирэхээр нь ард иргэдээ алаг үзэж бна , худалч хошгоруулагч нар бна гэж бодсон 2017-01-21
будааа:хүүеэ юу болчивоо хязгаартай л юм байна шдээ. тэрийгээ тодруулаад тавивал сайн. нөгөө мань мэт чинь хэтрүүлээд дараа нь энэ насандаа барамгүй бөөн өр. уг нь боломжийн санаа гэж бодсон шүү. арай ч дээ энэ ман.-гийн махан толгойнуудад дахин хууртаж бүүр өрөнд орох шахлаа :.зүгээр улстөржилгүй хэмжээ хязгаарыг нь тавиачээ 2017-01-21
mongol :Hudalaa bnaa oo tegleegui BNA.manaih ****lnii halaalttai ungursun sartai adilhan garch bna 2017-01-21
Man.gart helhed:Suhbaatar duureg 19r horoo tegleeguin bol erthen teriigee helehgui hudlaa ****agaad ****an tene asalgachihiin 2017-01-21
хөдөөний биш хотын унаган иргэн:Шөнийн тарифийг тэглэсэн гэж хошгоруулаад байрны тогны үнийг нэмцэн байх бий наад Мангарууд чинь, ийм хэн байсан нь мэдэгдэхгүй хүнийг ЕС болгож байхаар Хүрэлсүхийг тавьсан бол арай л өөр байх байсийм дааааааа 2017-01-21
Цагаан өөхөнд хахсан малнууд:Өрх айлыг 700 кВт, албан байгуулагыг 1500 кВт хөнгөлсөн болоо юм бишүү яасан даварсан ардууд вэ хотод амьдарч чадахгүй бол зүгээр зайлчих за 2017-01-21
Batbaatar: Энэ маш аюултай буруу үйлдэл . 2017-01-21
Цахилгааны инженер:Тэр засгийн шийдвэрийг яаж гуйвуулж бас шахааны биснесээ хөгжүүлэх, өөрт ашигтай болгож өөрчилж болдгийн нэг жишээ энэ боллоо. Баримттайгаар тайлбарья.Ерөнхий сайдын шийдвэрийг өөрт ашигтай болгохын тулд мэргэжлийн байгууллагууд ( тухайлбал УБЦТС, ЭХЗХ) дэмжиж байгаа царай гарган 2 нэмэлт тодотгол хийсэн: - энэ шийдвэрийг хэрнгжүүлэхийн тулд 2 тарифт тоолууртай байх ёстой гэсэн. Энэ шалгуурын дор дээрхи 2 байгууллагын бүх хүмүүс тоолууранд мордоцгоосон. 2017-01-21
zochin:Ger horoolol gesen shiidver garsan bol bugdiig ni tegleh heregtei sh dee.tegehgui zarimiig ni teglehgui buschileed bgaa ni utgagui bn shuu.ingej bgaa ni Eronhii saidiin medegdeliig uneguiduulj guivuulahaa Erchim huchnii yamniihan boliochee!!! 2017-01-21
ger horoololiin ail orh :hyazgaartai baisan gendeed heteruuleed hergelsen baina lee 2017-01-21
Мангартсаны чинь төлбөр:Яая гэхэв та бүхний сонголт ш дээ тамын амьтад тамдаа жаргалтай гэж хахаха мангартсаны чинь гай ядаж ухаалаг сонголт хийж хийж бүтээж байгаадаа **** биш ерөөл өгч сур 2017-01-21
Сбд 20 хороо:Шал дутуу хагас өөрөө ч мэдэхгүй байж мэдээ тавихаа болиоч. станц шөнө ямар ч үргүй тог үйлдвэрлэдэг. 21-6 цаг хүртэл 100% хөнгөллөө гэж шаагаад бсан 700квт буюу 700*38₮=26600₮ ердөө л хөнгөлөгдөнө. Тэгээд энэ нь зарим хороог хөнгөлөлт бхгүй болгоод би ****ан халаагуур аваад тавьсан бсан чинь нүүрсээ түлж болно гэж ****сан. Ямар ч хэрэггүй тог шөнө үйлдвэрлэж бж хэрэглүүлчиж чадахгүй худлаа 100% хөнгөллөө гэж шоу хийгээд бна 2017-01-21
кккккк:эхний 700 квтыг л хөнгөлсөн энэ нь 38,5иар үржихээр 28000 лрчим төгрөг байна хөнгөлсөн хөнгөлсөн кккккк 2017-01-21
Da****a:Baga ch gesen hongolj baogaa n ih yum 28000 gedeg chin zarim aild baga too bish shui 2017-01-21
цахилгааны луйвар:сүхбаатар 19 ийнхөн хууртаад шөнө халаалт цахилгаанаар болгоод байтал хулхидаад 1-р сарын 13 нд шинэ тогтоолоор хамрахгүй болсон гээд байгаа. тэгээд 13 шөнийн мөнгөө хошгируулж байгаадбүүр ихээр нь авахаар болсон гэнээ. Бас **** юмаа 2017-01-22
Fhsns:21000 iin neg xubilbar unetei avsan togiig unegui taraana gej yamar teneg n bodoj olovoo 2017-01-22
Зочин:Юм хийхгүй байж болохгүй, Юм хийхээр хийлээ гэнэ, яамаар юм, яасан ч их стресстүүлдэг хэдэн жил вэ? Одоо нэг гаагуу болох байгаа. 2017-01-22
Сүхээ:МАН ээлжит хууралтаа хийсэн байна лээ.Гэр хороолол гэж нийтэд зарлачихаад ганц 2 дүүргээс хэдэн хороодыг хамруулсан юм уу даа.Энэ сард маш олон айл өрх цах өрөнд орсон байхаа эдний энэ хууран мэхлэлтээс болж. 2017-01-22
Сүхээ:МАН ээлжит хууралтаа хийсэн байна лээ.Гэр хороолол гэж нийтэд зарлачихаад ганц 2 дүүргээс хэдэн хороодыг хамруулсан юм уу даа.Энэ сард маш олон айл өрх цах өрөнд орсон байхаа эдний энэ хууран мэхлэлтээс болж. 2017-01-22
agiiiiiiiiii :urtuu l tgej amidarii da nobsh gej 2017-01-22
ТТ:Засгийнхан дандаа л худлаа ярьж цонхны цаанаас чихэр долоолгодог шүү дээ. 2017-01-22
Ger horoolliig nuulgeye:Hund hetsuu tsag ued uls ornoo bodoh heregtei sh dee. Enenees iluu yaj ch harj uzehiin... Bolj l baigaa yum bish uu... Davartsan yum be yasan... 2017-01-22
****:yamar belen yumand durtai uls ve?ergeed tur tuluud bidnii tatvaraas hasagdana gej meddeggui maluud huduunuu ochood laagaa bariad suuj bai 2017-01-22
ha ha:ulsiin tusuv ni dutaad l iim yum hiisen yum baih daa 2017-01-22
зочин:АЖИЛ болгох талаас нь ярьвал бүтэхгүй ажил гэж байхгүй. Бид болохгүй сөрөг өнцгөөс ярьж хүч сулруулж гай болох юм даа 2017-01-22
irgen:hudal uls tor hiigeed hagas jil bolloo man han oorsdool suudald suuj ondorf garch bgaa bolohoos irgediin amidral ulam l doroifoj bn amlalf yaasab be ondorf garaad marfsan 2017-01-22
Yamar shog yum be:Sda ene MAN ****nuudiig 65 uhnatain taraayaa 2018-01-22
Зочин :Салхины дээд талаа эхэлж чөлөөлөх нь зөв. Дандаа хар толгойгоо л бодож байх юм.зарим хүн ч утаанд зовох биш утаагаар далимдуулж ашиг л олох санаатай. Ихэнх нь хүний олноороо гул барьж орон сууцанд л үнэгүй шахам орчих санаатай байгаа. Төр засаг гэдэг эзэн биегүй дайраад байгаа юм чинь мөнгөгүй болсон. Зээлэхээр нь зээллээ гэдэг. Ажил хийж амьдралаа залгуулж амьдрах ухаан алгуу? 2018-01-22
Зочин :Шөнийн тог хямд бараг үнэгүй л байна 2018-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?