ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭС 442 ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ИРЖЭЭ

2017-01-21  

Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс 2016 оны эцсийн байдлаар нийт 442 өргөдөл, гомдол иржээ. Эдгээр 202 нь даатгалын,  168 нь үнэт цаасны, 41 нь хадгаламж зээлийн хоршооны, 31 нь банк бус санхүүгийн байгууллагын салбарын асуудлаар гаргасан гомдол саналууд байна.

Хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газар өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой өргөдөл гомдлын дийлэнх нь зээл, гэрээ, зээлийн хүүгийн асуудал байсан бол Хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой маргааны олонхи нь удирдлагын үйл ажиллагаа, сонгуулийн асуудлаар байжээ.

Даатгалын салбарт 166 сая шахам төгрөгийн хохирлыг даатгуулагч, үйлчлүүлэгчдэд төлүүлж, Үнэт цаасны салбарт 16 сая гаруй төгрөгийн хохирлыг хувьцаа эзэмшигч, харилцагчдад буцаан олгож, тэдний эрхийг хамгаалан ажилласан байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?