БУРУУД ХАТУУ БАЙХ НЬ ДЭЭР ГЭДГИЙГ УХААРУУЛЛАА

2017-01-23  

Үг хэлээд тоодоггүй, торгоод торгоод дийлддэггүй хүмүүс бол согтуугаар жолоо мушгидаг хүмүүс. Орой болгон шалгаад шалгаад тэднийг зогсоож дийлэхгүй байгаа. Эр, эмгүй халамцуу машин барих нь энүүхэнд. Таван иргэн архинаас болж хордож үхэхэд, тав хүрэхгүй өдөр архи зарахыг хориглосон.

Тэгвэл энэ өдрүүдэд согтуугаар машин барьсан хүний тоо 60% , автын осол 80% хүртэл буурсан нааштай тоон үзүүлэлт гарчээ. Сар бүрийн нэг долоо хоногийг архи худалдаалдаггүй 7 хоног болговол, гэмт хэрэг, ослын тоо тэр хэмжээгээр буурах нь өнгөрсөн 5 хоногоос анзаарагдлаа.

Эрх мэдэлтнүүд анхааралдаа аваасай билээ. Нэгэнт бүрмөсөн хорьж чадахгүйгээс хойш, 30 хоногийн 7-г нь, жилийн 84 хоногийг архи худалдаалдаггүй журамд шилжүүлбэл, олон арван иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах сайн санаачлага болох нь магад үнэнд нийцнэ. Бүрмөсөн хориод амжилтад хүрэхгүйгээс хойш, алхам алхмаар урагшлуулбал, хаана хаанаа тустай буюу.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?