ӨМНӨГОВЬД ГАРСАН ХЭРГИЙН СЭЖИГТНИЙГ СААТУУЛАН, ШАЛГАЖ БАЙНА

2017-01-23  

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 14-ний өдөр /2017.01.14/ 18 настай Ц.А-г үл таних хүн зодож хүнд гэмтэл учруулан, хүчирхийлсэн хэргийн сэжигтнийг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэргийг илрүүлэхээр Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1997 онд төрсөн Н.Р гэгч үйлдсэнийг тогтоожээ. Хохирогч Ц.А-гийн гавал яс цуурсан хугарал, цус хуралт зэрэг хүнд гэмтэл авчээ. Мөн хэргийг шалгах явцад сэжигтэн Н.Р нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нд иргэн У.С-гийн “Galaxy S5” загварын гар утсыг, мөн өдрийн 21:00 цагийн үед иргэн С.А-ийн “Galaxy S5” загварын гар утсыг, 2017 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр иргэн Э.Н-ийн “LG” загварын гар утсыг хоолойг нь боож унаган, зодож амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэнийг тогтоосон байна.

Зарим цахим сайтад “Өмнөговь аймагт гарсан хэргийг гурван хүн үйлдсэн, цагдаагийнхан нэгийг барьж, хоёр нь баригдаагүй байна” гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд дээрх хэргийг үйлдсэн хэрэгт Н.Р-ийг сэжигтнээр тооцон, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-01-23
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?