ДӨШ ТУУХАЙНЫ НАЙМАА ГЭЖ ЮУ ВЭ?

2017-01-24  

Сайтар мартагдсан хуучин зүйлийг шинэ юм гэдэг.  Моод дахин эргэдэг ч гэлцдэг. Энэ хэлц хувцас загварын чиг хандлагад л дангаар хамаардаг үг биш бололтой. Хэсэг хугацаанд дэгдээд намжсан дуулиан, нэгэн цагт ид цэцэглэн их хэмжээний олз ашгийг эзэддээ авчирч байсан бизнесийн төрөл ч эргэн сэргэж эхэлдгийн бодит жишээ нь улаан мөнгөн усны наймаа буюу зөвлөлтийн дөш туухайны наймаа болоод байна. Уг бодис нь шингэн болон хуурай гэсэн хоёр төлөвт байдаг. Хор хөнөөл нь асар их бөгөөд өндөр хүчин чадал бүхий зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг гэх албан бус мэдээлэл байна.

Одоогоос хоёр жил орчмын өмнөөс цахим орчин, олон нийтийн сүлжээнд “Орос туухай өндөр үнээр авна” гэсэн зар эрчимтэйгээр тавигдаж эхэлснээр мартагдаад 20-иод жил гаруй болсон “бизнес” дахин хүчээ авсан ажээ. Түүх сөхвөл, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орсон 1990-ээд оны эхээр улаан мөнгөн ус гэгчийн дуулиан анх дэгдэж, тухайн үеийн ЦЕГ-ын дарга, Химийн хүрээлэнгийн дарга гэх мэт нэр бүхий хүмүүс холбогдож байсан тохиолдол бий. Орос, Монголоос өндөр үнээр худалдан авч цуглуулсан СССР гэсэн дардастай, Т.З гэсэн үсэг бүхий 24, 32 кг-ийн туухайнуудыг БНХАУ руу хил дамнуулан худалдаж байсан гэлцдэг. Энэ төрлийн дамын наймаа ганц манай оронд ч бус ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан улс орнуудад хүрээгээ тэлж байжээ.  

“Үүнийг тойрсон залилан луйврын хэрэг ч удаа дараалан бүртгэгдэж хэл ам татлах болсны эцэст хойд хөршийн цөмийн энергийн мэргэжилтнүүд “Red Mercury” буюу улаан мөнгөн ус хэмээх бодис огт байдаггүй гэсэн няцаалтыг удаа дараа өгснөөр туухай, хөргөгч, оёдлын машины наймаа ОХУ-д мэдэгдэхүйц багасч, улмаар манайд ч тэгсгээд бүдгэрч мартагдсан” хэмээн 1990-ээд оны үед наймаа хийж байсан хүмүүс цахим орчинд өөрийн Facebook хуудсандаа бичсэн байхыг олсон юм.  

Одоогоос хоёр жил орчмын өмнөөс цахим орчин, олон нийтийн сүлжээнд “Орос туухай өндөр үнээр авна” гэсэн зар эрчимтэйгээр тавигдаж эхэлснээр мартагдаад 20-иод жил болсон өнөөх “бизнес” дахин хүчээ авсан.  “СССР гэсэн дардастай 24 кг-ийн туухай нэг бүр нь 5 сая төгрөгийн үнэ хүрч байна, дондогмаа суурьтай буюу хоёр тийшээ налж унадаггүй туухай болох нь батлагдсан тохиолдолд газар дээр нь бэлнээр мөнгийг нь өгч авч байна” гэх цуу амнаас ам дамжин яригдсаар хялбар аргаар ашиг хонжоо олох хүсэлтэй олон хүний шуналыг хөдөлгөж Зөвлөлтийн үеийн хуучин туухайны эрэлд мордуулсан. Гэвч ерээд оны эхэн үед хэсэг дуулианы сэдэв болоод намжсаны нэгэн адилаар бас л бүдгэрсэн.

Тэгвэл шинэ он гарснаас хойш нэг мөр мартагдаж өгдөггүй “гайхал” Зөвлөлтийн туухайн эрэл хайгуул, зар мэдээ дахиад л сөхөгдөж эхлэсэн нь хачирхалтай. Байсхийгээд л олны анхаарлыг татаж, тэгсгээд л бүдгэрч мартагддаг энэ наймааны ард сайтар төлөвлөсөн зохион байгуулалттай үйл ажиллагаа, луйврын бүлэг байж болзошгүй сэжиг төрсний үндсэн дээр СССР туухайн бизнесийн сүлжээний гүн рүү нэвтэрч, урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй, анхаарал татахуйц хэд хэдэн мэдээлэл цуглуулснаа дэлгэж байна. Улаан мөнгөн ус дотроо агуулдаг туухайг хуурамчаас нь ялгахын тулд өндөр зардалтай нарийн шинжилгээгээр заавал оруулах шаардлагагүй. Харин маш хялбархан аргаар буюу туухайн дор гар утсаа барьж үзэн утасны сүлжээ огт барихгүй болбол наймаа хийгддэг гэнэ.  Хоёр жилийн өмнө цацагдсан мэдээллээр  24 кг-ын туухай 5 сая төгрөгийн үнэ хүрдэг гэж байсан бол одоо 100 грамм улаан мөнгөн ус дунджаар 300 сая төгрөг хүрээд байна.  Хамгийн доод  ханш ба бага гарын ченж нарын худалдаж авдаг ханш нь тэр.

1990-ээд оны үед хятадууд улаан мөнгөн усыг өндөр үнээр худалдан авдаг байсан бол өнөө цагт олон нийтийн сүлжээгээр цацагдсаар буй “туухай өндөр үнээр авна” гэсэн зарын цаана БНХАУ-ын мөнгөн усны наймаачид болон Арабууд нуугдаж байна. Шонхорын ангууч арабуудын орчуулагчаар оюутан цагаасаа хойш ажилласан, одоо ч энэ мэтийн наймааг нь зохицуулан зуучийн үүрэг гүйцэтгэдэг Б баталсан юм. СССР бичигтэй 24 кг-ын дондогмаа туухайг араб захиалагчид нэг бүрийг нь 3 тэрбум хүртэлх төгрөгөөр авдаг аж. Яг одоогийн байдлаар БНХАУ-ын цагаан сарын баяр болох дөхсөн болохоор Хятад худалдаачид нь нутаг буцаад байгаа аж. Эдгээр худалдаачид Баян-Өлгий аймгаар Казахстан уруу, Казахстанаас Ойрхи Дорнод руу мөн Сүхбаатар аймгийн бичигтийн боомтоор гарган БНХАУ уруу тээвэрлэдэг аж. 3 тэрбум төгрөг төлөх Хятад, Араб захиалагч хүртэл 4-5 хүний гар, хэтэвч дамжих хэдэн зуун саяар тоологдох дамын наймаа гараас гарт бэлэн мөнгөөр л хийгддэг нь бүр ч анхаарал татахаар...    

Зөвлөлтийн 24 кг-ийн жинтэй тухайгаа 80 сая төгрөгөөр худалдсан гэх О.Д ярихдаа, “Бид уулзаж тохиролцсоныхоо дараагаар хотоос холгүй Айдасын даваа, Түргэний гүүр өнгөрөөд Дундговь явах замаас гарч хээр очиж уулзсан. Тэд эхлээд бэлэн мөнгөө үзүүлж баталгаажуулсны дараагаар бид гирээ өгч дундуур нь хуваалгасан. Улаан мөнгөн ус байдаг гэхээр нь халууны шилэнд байдаг шиг шингэн зүйл төсөөлж байсан чинь шал өөр ув улаан өнгийн маш нунтаг шороо гарч ирдэг юм байна лээ. Хэл амгүй худалдаж авахыг бодвол мөн л байсан юм байлгүй” гэсэн юм. 

Монголоор “Улаан мөнгөн ус”, (оросоор “красный ртуть”, англиар “red mercury”) хэмээх энэ бодисын шинж чанар, үнэхээр байдаг эсэх талаар маш олон эх сурвалжийн хоорондоо эрс ялгаатай мэдээллүүд бий. Чөлөөт нэвтэрхий тольд энэ бодисыг маш их нягттай (20 г/см³[), −150 °C-ийн температурт хөлддөг, KCN-ийн түвшний хортой, цацраг идэвхит шинж чанартай, халуун цөмийн бөмбөгний тэслэгч, Гауссын их буу, хэт хүчтэй цэргийн лазер зэрэгт ашигладаг гэсэн байхад өөр нэг эх сурвалжид ийм бодис гэж ерөөсөө байхгүй, хий хоосон зохиомол зүйл гэсэн байх жишээтэй. Гэхдээ, үлгэр домог бодит явдлаас сэдэвлэдгийн адилаар “Ер бусын шинж чанар бүхий байгаль дээр байдаггүй бодис”, “Улаан мөнгөн ус” гэх нэршил, “Улаан мөнгөн ус бол оргүй хоосон зүйл” гэсэн цуу ярианд ч бодит үндэс байж таарна.

Улаан мөнгөн ус гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ?

“ОХУ-ын Биологич эрдэмтэн Олег Садыков бол “Улаан мөнгөн ус”-ыг анх гаргаж авсан хүн юм. Тэрээр “Шингэн хэлбэрийн мөнгөн усны пироантимонат нейтрон идэвхижүүлэгчийг гаргаж авах арга зүй” гэдэг бүтээлээрээ ОХУ-ын зохиогчийн эрхийн 2077159 тоот гэрчилгээг авсан нь одоо үлгэр домог мэт яригддаг “Улаан мөнгөн ус” юм байна. Олег Садыковын өөрийнх нь хэлснээр “Улаан мөнгөн ус” бол нейтроныг хурдасгах зориулалттай нано нийлэг бодисуудыг бүхэл бүтэн бүлэг” хэмээн цахим сайтууд бичсэн байна.

“Энэхүү бодисыг гаргаж авсан газар нь Белоярскийн атомын цахилгаан станц гэнэ. “Промэкологи” концерн цахилгаан станцын нутаг дэвсгэрт байрлан судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудаа явуулдаг байв. Үйлдвэрлэлийн процессыг О.Садыков бүхэлд нь хянадаг, харин О.Садыков өөрөө ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцины шууд томилсон төлөөний хүнд захирагддаг байжээ. Энэхүү бодис нь нейтроны асар хүчтэй урсгалыг 500 цагийн турш явуулах хүчин чадалтай ч гурван сар л хадгалах боломжтой байсан гэнэ. Гэхдээ хожим нь О.Садыков бүтээлээ улам сайжруулснаар хатуу нунтаг хэлбэртэй, 10 жил хадгалах боломжтой болгосон байна. Пироантимонатыг атомын цахилгаан станцад эрчим хүч гаргаж авах зорилгод ашиглаж болохоос гадна нэгэнтээ цөмийн урвалыг идэвхижүүлдэг шинж чанартай учраас өмнөтгөлд өгүүлсэнчлэн олон төрлийн хөнөөлт зэвсэг бүтээхэд ч ашиглах боломжтой юм” хэмээн ОХУ-ын themoscowtimes.com сайтад нийтэлжээ. 

“Улаан мөнгөн ус” луйварчдын өгөөш болсон нь

Олон жилийн өмнө мартагдсан ч энэ бодис одоо хүртэл луйварчдын дуртай өгөөш хэвээр, арга нь улам нарийсан боловсросоор өдийг хүрсэн байна. “Тэд “Луйварчдын хаан” гэгддэг Жозеф Уэйлийн боловсруулсан “Золбин нохойн худалдаа” гэгдэх луйврын системийг ашиглан ядуу буурай, иргэд нь мэдлэг мэдээлэлгүй улсад үе, үе хэрэгжүүлсээр байна” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “шуугиж” байна.

“Золбин нохойн худалдаа” гэх луйварын аргыг судлахад : ЗХУ-д үйлдвэрлэгдсэн туухай, хуучны “Зил” хөргөгч гэх мэтийг цуглуулаад өөрийн гэсэн тэмдэглэгээ хийдэг байна. Улмаар дээрх бараанд “Улаан мөнгөн ус байдаг“ гэсэн яриаг албаар гаргаад өөрсдөө зар тавьж, их хэмжээний мөнгө амалдаг. Ижил маркийн туухай, хөргөгчтэй хүмүүс ирэхэд мөнгөө үзүүлэх мөртөө өөрсдийнхөө тусгайлан тавьсан тэмдгийг дурдаж, яг тиймийг олоод ирвэл шууд авна гэж итгүүлдэг. Үнэмшсэн иргэн ойр хавиараа зар тараах үед нь тусгайлан тэмдэглэсэн бараагаа өөр хүнээр явуулаад арай бага үнээр зарж орхидог ажээ. Манайд үе, үе гарч ирдэг “ЗХУ-д үйлдвэрлэгдсэн гир авна”, “гадна ёроолдоо улаан тамгатай будаатай аяга авна” гэх мэт зарууд ч яг ийм луйврын нэг хэлбэр ажээ.

Дээрх мэдээллүүдэд тулгуурлан гурван чухал дүгнэлт урьдчилан хийж болохоор.
 

·  Нэгдүгээрт, СССР бичигтэй туухайг 300 саяаас 3 тэрбум хүртэлх төгрөгөөр худалдаж авдаг болох нь.

·  Хоёрдугаарт, СССР, ТЗ бичигтэй туухайнд цас улаан өнгөтэй нунтаг болон шингэн зүйл агуулагддаг байх нь.

·  Гуравдугаарт, дээрх туухайг Араб болон БНХАУ-ын иргэд тогтмол худалдан авч, Баян-Өлгий аймгаар Казахстан уруу, Казахстанаас Ойрхи Дорнод руу мөн Сүхбаатар аймгийн бичигтийн боомтоор гарган БНХАУ уруу тээвэрлэдэг болж таарч байна.

 

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nym:Ibgon benz mashin baidag gesen vnen vv nadad 2 mashin bna 2017-01-31
rapidefinance72@gmail.com: Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. Миний хувьд энэ асуудлыг боломжийн 2%-ийн хүүтэйгээр хамгийн багадаа 2000 - 5.000.000$ хувь зээл олгож эхэллээ. Хэрэв та айдас хүйдэсгүй, сэтгэлийн шаналгаагүй, аюулгүй санхүүгийн зээл сонирхож байвал миний хаягаар холбогдоно уу. И-мэйл: rapidefinance72@gmail.com 2017-05-06
зочин:Одоо үүнд итгээд явж байгаа хүмүүс байх юумуу 2017-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?