ТАНГАРАГ ӨРГӨВ

2017-01-24  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ гишүүн Өлзийбатын Энхтөр Монгол Улсын Үндсэн хуульд өнөөдөр  тангараг өргөлөө. Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү тэрээр батлан тангараглав.   

Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болсон энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан удирдан явууллаа.

Тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?