АЖЛЫН ХЭСЭГ ШАЛГАЛТЫНХАА ДҮНГ Л ТАНИЛЦУУЛЛАА

2017-01-24  

“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад хийсэн шалгалтын дүнгийн талаар ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ.

Ш.Раднаасэд : Ажлын хэсэг үзэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдахдаа хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явагдаагүй талаар мөн Үндсэн хуулиас эхлээд Олон улсын гэрээ, Төрийн өмчийн тухай, Компанийн тухай хууль болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэж дүгнэж байна. УИХ дангаар шийдвэрлэх асуудлыг Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж шийдсэн. Түүнчлэн УИХ, Засгийн газрын эрхэнд халдаж хууль зөрчсөн байгааг тогтоож байгаа” гэв.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж : “Нэр бүхий компаниуд маш асуудалтай. Хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлсэн процессыг үзвэл Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчид болох Ц.Пүрэвтүвшин, н.Хүрэлбаатар нар, тэдний байгуулсан компаниуд 62-70 сая ам.долларыг зээлээд “Голд” гэдэг компани руу оруулсан байгааг дурдаад. ”Голд” гэдэг компани нь анх “Жунери” нэрээр байгуулагдсан. 2014, 2015 онуудад нэрээ өөрчилсөн. Нэг гишүүнтэй ийм л компани. Гэрээ хэлцэл хийсэн байдлыг харвал бас л асуудалтай гэдгийг хэллээ. 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
геологич:Ийм хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээ яаралтай барьж хориочээ. Яг Энхбаяр шиг. Чадахгүйл дээ. чаддаг бол болж л байна. Тэгэхгүй бол Раднасэдын хийсэн ажлын үр дүн гарахгүй унтраалд үлднэ. /Сахал Эрдэнэбилэг Хурц нар найзууд гэдэг утгаар ч юмуу/ ХХБ нь гадаадынханы юм бол тэр 49% чинь бас гадныханы болно гэсэн үг. Үхэсний нь Монголын үндэснийх байх вэ? Яагаад гэвэл Монголиан Коппер Корпорейшн ХХК гэдэг зохиомол мөнгөтэй тэр нь бүгд ХХБ-гийн болж таарлаа. 2017-01-24
Гутармаар юмаа:Бүгд хоорондоо холбоотой юм чинь яаж бие биеэ барих вэ дээ. Хамтдаа идээд уугаад л байгаа юм чинь хэн эд нарыг барьж хорих хэн ч байхгүй. Ийм л төр засагтай азгүй ард түмэн юмаа 2017-01-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?