“ЭНХИЙН ӨВӨЛ-17” ХАМТАРСАН СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-01-25  

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа Номхон далай дахь АНУ-ын Тусгай ажиллагааны цэргийн командлалтай хамтарсан “Энхийн өвөл-17” энхийг дэмжих тусгай ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх сургуулийг зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаа  Зэвсэгт хүчний 311 ангийн соёлын төвд зохион байгуулагдаж, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Женнифер Галт, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Дугаррагчаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе дэд хурандаа Матив Кент, Цэргийн атташегийн албаны Гадаад хамтын ажиллагааны дарга хошууч Найтен Пүүлер, Цэргийн атташегийн албаны Тусгай ажиллагааны командлалын офицер дэд хурандаа Деван Шаннон болон Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангиудаас тус сургуульд оролцож буй цэргийн алба хаагчид оролцлоо гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?