ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-01-25  

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн болон төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2017 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулсан юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын албан хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод нийт удирдлагуудад ажлын амжилтыг хүслээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2017 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгох, Гамшгаас урьдчилан сэргийлэх үйлажиллагаа, Улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?