ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА

2017-01-25  

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэнтэй уулзах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нөхцөл байдалтай танилцсан юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Цагдан хорих байрны нөхцөл байдал сайжирсан гэдгийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэлж байна. Сэжигтэн яллагдагч ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй уулзах хууль зүйн зөвлөгөө авахад тодорхой бэрхшээл гарах гээд байна гэдэг асуудал тавьсан.

Хүний эрхийн үндэсний комиссын хүсэлтийн дагуу газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцаж байна. Өмгөөлөгчтэй уулзаж, хууль зүйн туслалцаа авах эрх хэвийн явагдах бололцоотой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч болзошгүй юм байна. Гэхдээ хүний эрх гэх нэрийдлээр хэт задгай байвал эргээд үйлчлүүлэгч болоод үйлчлэгчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй. Тиймээс нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддагыг бодож аль аль талдаа эрсдэлгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой” гэсэн юм.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?