МХЕГ: МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2017-01-25  

Хонь, ямааны цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Цэцэг өвчин нь Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч /Carpipocvirus/ нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй.

Эмнэл зүйн шинж тэмдэг :

Өвчний нууц үе 21 хүртэл хоног байна. Цэцэг өвчнөөр өвчилж буй хонь ямааны биеийн халуун 41 градус хүрч 1-5 өдрийн турш үргэлжилнэ.

Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширох, амьсгал түргэсэх, цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт гарч, ус, тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.

Булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт байх ба 1-2 хоногийн дараа улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна.

Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.

Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Иймд иргэд онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан аймаг, орон нутагт зорчихгүй байх, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нэргүй:Хавар болоогүй байхад мялзан цэцэг өвчин гараад байхаар дулаанд бол хэцүүдэх юм байна. 2017-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?