БОР ГӨРӨӨС АГНАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2017-01-25  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа. Учир нь сүүлийн үед иргэд бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийх нь ихэссэн байна.

Хууль бусаар ан хийсэн тохиолдолд гур 330 мянга, зүр 400 мянга, эр янзага 231 мянга, эм янзага 280 мянган төгрөгийг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлэх хуулийн заалттай байна.

Ан агнах зөвшөөрлийг БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан эрхийн бичгээр, сум дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?