БГД-ИЙН ТҮК-ИЙНХЭН ӨДӨР БҮР 1.3 САЯ МЕТР.КВ ТАЛБАЙ ЦЭВЭРЛЭДЭГ

2017-01-26  

Баянгол дүүргийн удирдлагууд “Нэг өдөр-Нэг байгууллага” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 24-нд Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа, БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Батбилэг нар “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар нь 2013 оны 02 сарын 06-ны өдөр БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18 тоот тогтоолоор Баянгол дүүргийн хэмжээнд “Хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэх” үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагджээ.

Баянгол дүүрэг нь бусад дүүргээ бодвол хамгийн цэвэр цэмцгэр дүүрэг гэж цоллуулдаг. Тиймээс ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон дүүргийн удирдлагууд нь “Хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол” хэмээн “Баянгол шинэ өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг дэмжин ажилладаг талаар ажилчид нь ярьж байлаа.

Дүүргийн орон сууц, гэр хорооллын хог тээвэрлэлтийн хуваарийг Дүүргийн Засаг даргын орлогчтой хамтран баталж, мөрдөн ажиллаж байна. Мөн ААН, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг гэрээний дагуу тээвэрлэдэг. 2013 онд 18566 удаагийн рейсээр 83745 тонн, 2014 онд 23670 удаагийн рейсээр 110545 тонн хог хаягдал тээвэрлэж устгалын цэгт хүргэжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл шалтгааныг тодруулж хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн үр дүн гарган ажиллажээ.

Тухайлбал, зам дээр хог хаягдлаа өдрийн цагаар гаргаж хаядаг ААН, үйлчилгээний газруудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэн үр дүнг тооцон ажилласан байна. “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ нь өдөр тутам дүүргийн зарим хэсгийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, граж ЦТП, хог хаягдлын асгуур орчим, гэр хороолол орон сууцны хороод дундах туслах замуудын цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэдэг аж. Нийтдээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 73 хэсгийн 1.313.753 м.кв талбайг өдөр тутам цэвэрлэж, хог хаягдалгүй орчинг бүрдүүлэн ажилладаг юм байна.

                                                                                                                                                               

 

Н.БАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?