ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-26  

Монгол улс Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC)-той 2001 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд хөгжиж буй орнуудад зориулсан “Түншлэгч орон” хөтөлбөрт хамрагддаг. Тус олон улсын байгууллага нь гишүүн, түншлэгч орнуудад үйл ажиллагаагаа тухайн улсын Цахилгаан техникийн үндэсний хороогоор дамжуулан хэрэгжүүлдэг юм. 

Цахилгаан техникийн стандартчиллын үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу оновчтой зохион байгуулахын тулд “Түншлэгч оронд Цахилгаан техникийн үндэсний хороо байгуулах удирдамж” баримт бичгийг MNS 6640:2016 үндэсний стандартаар баталсан.

Үүнтэй уялдан Монгол улсын Шадар сайдын тушаалаар цахилгаан, электрон техникийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, зохицуулалтын уялдааг хангах үүрэг бүхий Цахилгаан техникийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 2017 оны 1 дүгээр сард шинэчлэн батлаад байна. Тус  хороо нь эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх ажиллагаа эрхлэгч болон бодлого боловсруулагч, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллөөс бүрдэж байна. 

Уг хорооны анхны хурлыг 1 дүгээр сарын 19-нд зохион байгуулсан ба  Цахилгаан техникийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл цахилгаан техникийн стандартчиллын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тус хорооноос 2017-2019 онуудад хийх ажлын төлөвлөгөө зэргийг танилцууллаа. 

Түүнчлэн Германы стандартчиллын байгууллагын эксперт Алекс Инклаар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зохицуулагч Петра Хагманн нар оролцож санал бодлоо солилцлоо.  

 

 

ЭХ СУРВАЛЖ: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?