Анх нефть оруулж ирдэг бизнес эрхэлдэг байсан гэх мэдээлэл бий. Монголын хамгийн нөлөө бүхий хүн болсон ч, олны өмнө тэрбүр гараад байдаггүй учир, MSC-ийн Оджаргал, APU-гийн Батхүү, Голомт-ын Баясгалан, Женкогийн Баттулгын адил олны танил болоогүй. Тийм боловч, банкныхаа хуулийг зөрчдөг, ХХБ-ны 99 хувь, Улаанбаатар банкны 93 хувийг дангаараа эзэмшдэг ийм хүн Эрдэнэбилэгээс өөр Монголд байхгүй.
Нямдоржийн хэлж буйгаар, төрийн өмчийн, стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн газруудыг иргэдийн хадгаламжийн мөнгөөр өөрийн болгодог, түүгээрээ Монголын Төрийг эрхшээлдээ оруулдаг Эрдэнэбилэгийн ард хэн байж болох вэ? Лав л нэг УИХ-ын гишүүн зэрэг жижиг гар байж таарахгүй нь. Улаанбаатар банкны ар талд нийслэлийн удирдлага, тэр дундаа Бадамжунай байдаг гэж үзвэл, УИХ-ын дарга М.Энхболд холбогдох магадлалтай. Дээр нь хувьчлалыг зөвтгөөд буй, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас байх магадлалтай. Тиймээс ийм хүчирхэг хүмүүсээр ар талаа хийсэн тохиолдолд, хэрэг хаашаа мандахыг харах үлдлээ.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ