ОРОН НУТГИЙН ЗАМД ОСОЛ ГАРЧ 5-25 НАСНЫ 5 ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ

2017-01-27  

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч  үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2, Хүүхэд өртсөн зам тээврийн осол 5  бүртгэгдсэн байна.

Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 42 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Тухайлбал : СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаант тосгоны хойд замд T.Prius маркийн Ү жолоочтой авто машин онхолдож зорчигч 25 настай эмэгтэй Ц, 10 настай эмэгтэй Х, 06 настай эрэгтэй Б, 05 настай эрэгтэй Б, 06 настай эмэгтэй А нарын 5 хүн гэмтсэн байна. 

Сүүлийн үед иргэд амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ агаар салхинд гарахаар зуслан болон ойрхон орон нутгийг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг тул эцэг эхчүүд та бүхэн хамгийн хайртай үрсийнхээ аюулгүй байдлыг нь хангаж тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг нь зөв хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан үүрэг хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байсан ч УЦУОШГ-аас хүйтний эрч дахин чангарч цасан шуурга шуурна хэмээн мэдэгдсэн. Иймээс орон нутгийн замд гарах гэж байгаа жолооч нар автомашины бүрэн бүтэн байдлаа хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хурд хэтрүүлэлгүй зорчихыг анхааруулж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?