МХЕГ-ААС СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

2017-01-27  

МХЕГ-аас санаачлан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, НМХГ, ДЭМБ, Хүнсчдийн холбоо болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн төлөөлөл оролцов. Энэ үеэр “Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Архины хор уршиг эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй дарамт”, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

МХЕГ-аас хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд бүх үйлдвэрт аттестатчилал явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар архины үйлдвэрийн тоо 48 байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт. Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн 6, дарсны 5, пивоны 7 нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үүний зэрэгцээ ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ. 

Цаашид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол боловсруулж батлуулах, тусгай зөвшөөрлийг сунгахдаа тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг харгалзан үзэх, нэг хүнд ногдох архи, пивоны хэрэглээг багасгах шаардлагатай юм. Түүнчлэн үйлдвэрүүд дотоод хяналтаа сайжруулах, хяналтын лабораториа итгэмжлэлд хамруулж, багаж хэрэгслийг шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ хаяг шошгоны мэдээлэлд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой хэрэглээний талаар заавал тусгах зэргийг сануулж зөвлөлөө.

 

Эх сурвалж : Barimt.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?