УТААНЫ ЭСРЭГ MNB" ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-01-28  

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, "Эко төхөөрөмжийг дэмжигч" Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах  тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн "Утааны эсрэг MNB" үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.

Тус үзэсгэлэнд "Тун фарм” Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нийлүүлэгч “Монватт”, агаар цэвэршүүлэгч борлуулагч "KMG partners", "Ховд тул" ХХК, "GORGAS" компани, "Ханан хишиг", "Korea cable electronics", “Цэцэн хошуу”,  "Эко тулгат", "Дэлгэр-Онон партнерс", "Акроссдэворлд" зэрэг 50 орчим компани, хувь иргэд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд МҮОНРТ-ийн баруун хойд жигүүрт "MNB event hall"-д үргэлжилнэ.






























Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?