АРДЧИЛСАН НАМЫГ ХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ?

2017-01-28  

 

Улс орны хөгжилд нөлөө бүхий улс төрийн 2 нам бий. Түүний нэг багана болох АН-ын гишүүд дэмжигчид шинэчлэлийг хүсэн мөрөөдөж буй. Энэ мөрөөдлөө шинээр сонгох даргатайгаа яах аргагүй холбож буй. Тэгвэл АН өөрчлөгдөж, шинэчлэгдэх үү? Хүсэж буй энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг намын даргын сунгаанд өрсөлдөж буй тавын ХЭН НЬ ХИЙЖ ЧАДАХ-ыг гишүүд, дэмжигчид нь дүгнэж, маргааш дүнгээ тавина. Таван нэр дэвшигчийн хэн нь намаа шинэчилж чадах вэ? гэдэг асуултыг гишүүд, дэмжигчид хамгийн их асууж байна. Тэгвэл, энэ 5 нэр дэвшигч ХЭН БЭ?

НЭГ : Н.АЛТАНХУЯГ

Соц дек. Их дээд сургуулийн олон багш нар ардчилсан хөдөлгөөнд Соцдек намаар дамжиж оролцсон. Гончигдоржийн хамтран зүтгэгч. Намаа дараалсан ялалт хүргэсэн гэх гавьяаг тэр хүртдэг. Гэхдээ намаа дүрэмгүй болгосон гэх хаягийг авах дургүй. Гавьяа, ямбыг эдлэх дуртай ч , ял зэмийг нь хүлээх дургүй. Намын гишүүдийн дундах зөрчлийг хамгийн их хурцатгасан дарга гэж Н.Алтанхуягийг нэрлэдэг. 6 жил дарга хийхдээ ганц ч удаа гишүүдийнхээ шаардлагыг хүлээж авалгүй байж чадсан. Ганц ч удаа ҮЗХ-гээ хуралдуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл, нам дахь буглааг үүсгэсэн хариуцлагыг хуваалцах ёстой хүн гэвэл Н.Алтанхуяг юм. Тэр одоо л өөрчлөлт шинэчлэлт ярьж байна. Зөв юм хэлж байгаа. Түүний хэлсэн үг нийгэмд хүрч буй. Гэхдээ ганц л асуулт дахин сөхөгддөг. Дарга байхдаа, эрх мэдэлтэй байхдаа үүнийгээ хийхгүй яасан юм бэ? Тэр одоо өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэж байна уу? Эс бөгөөс АН-ыг өөрийнхээ арьсыг хамгаалах нөмрөг болгох гэж байна уу? гэдгийг гишүүд , дэмжигчид нь ялгах , салгах цаг болжээ. Тэр дахиад дарга болоход, намаа шинэчилж чадна гэж үү? Гэдэг асуулт эрхгүй сөхөгдөнө.

ХОЁР : Д.ЭРДЭНБАТ

МҮДН-ын угшилтай. Сэхээтэн. Ажил хэрэгч зан чанартай. Сайн бөгөөд, давуу тал түүнд бий. Намын генсекээр ажиллах хугацаандаа сайн гүйцэтгэгч гэдгээ харуулсан. Одоо намын даргын үүрэг гүйцэтгэгч хийж буй. Тэр одоо ч гэсэн намынхаа ямбыг нь эдэлж буй.

Гэхдээ намаа дүрэмгүй болгосон Н.Алтанхуягийн ял зэмийг ч хуваалцах учиртай. Ядаж байхад, Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байхдаа Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг хувь хүнд нууцаар, олны нүдээс далдуур хийхэд тэр гар бие оролцсон. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын мэдээ бол УИХ-ын сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлж, АН-ыг ялагдахад хүргэсэн гэж улс төр судлаачид дүгнэдэг. Тиймээс намаа ялалтад хүргэсэн гавьяаг сонсдог ч, намаа шороотой хутгасан гэм зэмийг ч мөн сонсох л ёстой нэгэн. Түүнд олон сайн тал бий ч, чухамхүү АН-ыг шинэчлэхэд тэр зүтгүүр болж чадна гэдэгт эргэлзэх гишүүд олон.

ГУРАВ : Ж.БАТЗАНДАН

АН-д сүүлд шургалж орсон. Анх Иргэний хөдөлгөөн, дараа нь ИХ-ий намаар дамжин улс төрд хөл тавьсан. Буянгийн Жаргалсайхан, Энхсайхан хоёрын дундын хувилбар гэж түүнийг хэлж болно. Өөрөөр хэлбэл, Буянгийн Жагаагийн олон нийтэд таалагдах үгийг олж хэлэх, М.Энхсайханы хувийн тоглолт хийх аргыг тэд эзэмшсэн.

Тодоор ялгарахыг тэр хичээдэг. Тиймээс түүнд ичих, зовох булчирхай гэж байхгүй гэж судлаачид дүгнэх нь бий. Ардчилсан Намыг шинэчлэхэд түүний дуу хоолойг ашиглах хэрэгтэй, харин түүнийг дарга болгох нь хүүхэд галаар наадах мэт осолтой гэж дүгнэж байна.

 

 

ДӨРӨВ : Лу.ГАНТӨМӨР

Нэг ардчилал буюу, Элбэгдоржийн дэмждэг бүлэглэлд багтдаг. Увсынх. Нам ялах тоолонд сайдаар томилогддог жаатай нэгэн. Ард нь нөлөө бүхий бүлэглэл байдаг учраас тэр ингэж жаалдаг гэж жирийн гишүүд тайлбарладаг. Сайд дарга хийж байхдаа дээшээ талтай, доошоогоо буюу жирийн гишүүддээ хаялга муутай байсан гэж түүнийг дүгнэдэг.

П.Цагаан нэгэнт явахгүй болсон учраас нам дамнасан бүдүүн бүлэглэл түүнийг Намын даргад сойсон гэдэг. Түүний сайн тал нь дуулгавартай. Эздийнхээ өгсөн үүрэг даалгавраас гаждаггүй. Тиймээс Элбэгдорж ерөнхийлөгчөөс өгсүүлээд, Батхүү , Лу.Болд нарын үүсгэсэн МоАН, болон олигархи бүлэглэл түүнийг санхүүжүүлж буй. Хэрвээ, Лу.Гантөмөр ялж чадахгүй аваас, АН-ыг хуучин буурин дээр нь орхиж, шинээр ч нам байгуулах бодолтой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Гантөмөр бол АН-ын шинэчлэлийн туг байж чадах эсэхэд гишүүд, дэмжигчид эргэлзэж байна.

ТӨВ : С.ЭРДЭНЭ

Дээрх дөрвөн нэр дэвшигч биш юм бол, тэгээд С.Эрдэнэ үү? гэдэг асуулт үлдэнэ. Тийм гэж шууд хариулахаас өмнө, Эрдэнэ хэн бэ? гэдгийг эргэн санацгаая. Эрдэнийн хувьд АН-ын суурь байгууллага болсон МоАХ -ноос улс төрийн гараагаа эхэлсэн. Нам сольж, гуйваж дайваагүй. Түүний тухай хэлэх муу бүхнийг хэлж, наах муу бүхнийг нааж буй ч, Эрдэнэ бол яах аргагүй АН-ын лидер . Тэр АН-ын шинэчлэлийг гардан хийх бэлтгэгдсэн удирдах хүчин гэж түүнийг улс төрийн хүрээлэл үнэлдэг. Галт тэргээр бол С.Эрдэнэ бол ЛОКОМОТИВ юм. Түүнд АН-ыг чирэх, амжилт өөд хөтлөх арга ухаан, туршлага бий гэдэг үнэлгээг хуваалцах гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэр УИХ-дахь намын бүлгийн даргын сонгуультай. АН-ын өнгө төрхийг шинэчлэх ажлыг тэр аль хэдийнээ бүлгийн даргын хувьд эхлүүлсэн. Тэр эрх баригчдад өдөр бүр амлалтыг нь АН сануулах болно гэж ард түмэн, сонгогчдын нэрийн өмнөөс ажиллахаа илэрхийлсэн. Одоо харин АН-ын даргаар сонгогдвол, намаа дүрэмтэй, гишүүдээ сонсдог , хамтын шийдвэр гаргадаг нам болгоно гэдгээ илэрхийлсэн. Хамгийн гол нь, намын эцсийн зорилго болох, Засгийн эрхийг авахын төлөө ажиллана ч гэдгээ тэр хэлсэн. Тэгэхээр, С.Эрдэнэ бол АН-ын даргын хамгийн бодит нэр дэвшигч гэж улс төр судлаач, шинжээчид дүгнэж байна.

ТӨГСГӨЛ :

Маргааш АН-ын 130,000 гишүүн саналаа өгч, даргаа сонгоно. Ямар ч гэсэн, намын даргын сунгааны хүрээнд гишүүнчлэлийнхээ бүртгэлийг шинэчилж чадсан. Тэд 130,000 гишүүнтэй болохоо баталгаажуулсан.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Songo:Hun alj baisan hun bolj baigaa bol songo AN iin malnuud !!! 2017-01-28
Зочин:АН дарга нь УИХ-ын гишүүн, төрд төлөөлөлтэй байх ёстой. Иймд Эрдэнэ, Эрдэнэбат 2 илүү сайн дарга болж чадна. 2017-01-29
АН-ын гишүүн:Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна. Задуучууд Лу. Гантөмөо арай болоогүй байхаа, эртдэнэ 2017-01-29
АН дэмжигч:Ардчилсан нам Эрдэнэбат гишүүнийг гаргаж ирвэл илүү амжилтанд хүрнэ. Эрдэнээгээс илүү боловсрол өндөр, чадвартай, харилцаатай учраас. 2017-01-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?