
Ахмадууд насны хишгийг авахдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх авч ирж насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна.
Ингээд ирэх сарын 25-наас хойш Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй банкуудаар дамжуулан авна. Дашрамд сануулахад тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой.
Насны хишгийн зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ жил нийтдээ 122,000 орчим ахмад хамрагдана.
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна